Хойд Солонгосын ачааны галт тэрэг Хятадад ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ачааны галт тэрэг Хятадад ирлээ

Хойд Солонгосын ачааны галт тэрэг Хятадад ирлээ
Дэлхий дахинд Covid-19 цар тахлын халдвар тархсанаар Хойд Солонгос нь 2020 оноос хойш хилээ хааж, дотооддоо хатуу хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл  бүтэн хоёр жилийн дараа Хойд Солонгос улсаас ачаа тээврийн галт тэрэг өнөөдөр /2022.1.16/ Хятад улсын хилийг нэвтэрсэн талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын ачаа тээврийн галт тэрэг Ялу голын төмөр замын гүүрийг гатлан Хятадын Дандун хотод ирсэн талаар нэрээ нууцалсан эх сурвалж "Yonhap" агентлагт мэдээлсэн байна. Тус сайтын мэдээлснээр энэ нь Хойд Солонгос 2020 оны эхээр хилээ хааснаас хойш анх удаа Хятадтай газрын хилээ нээсэн үйл явдал болохыг онцлов.Одоогоор Хойд Солонгосын ачааны галт тэргэнд ямар нэгэн бараа тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй ч маргааш /2022.1.17/ буцахдаа "нэн шаардлагатай бараануудыг" ачин буцах бололтой гэж эх сурвалж мэдээлжээ.

Өмнөд Солонгосын албаныхан өнгөрсөн оны сүүлээс хойш Хойд Солонгосоос гарах, ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж байсан ба ийнхүү тээвэрлэлт хийсэн нь Пёньян хөл хориогоо сулруулж буйн илрэл гэж дүгнэж байна.Үүний зэрэгцээ Хойд Солонгосын хил хаалттай байгаа ч тус улсад зайлшгүй шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хүргэж байгааг НҮБ мэдээлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж