Зүрхний өвчнийг сэдрээж, амьсгалын замыг цочроож байна

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Зүрхний өвчнийг сэдрээж, амьсгалын замыг цочроож байна

Зүрхний өвчнийг сэдрээж, амьсгалын замыг цочроож байна

Сүүлийн үед нийслэлийн гэр хорооллын утаа нэмэгдэж, утаанд агуулагдах хорт бодисын агууламж өндөр байгаа талаарх мэдээ иргэдийн санааг зовоож байна. Агаар бохирдуулагч бодисуудын нэг болох хүхрийн хүчлийн давхар ислийн (SO2) хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай юм. Иймд уг химийн бодис нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг  тайлбарлав.

Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.

Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхэд, өндөр настан архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

ЭХ СУРВАЛЖ: АГААРЫН ЧАНАР БУЮУ HTTP://AGAAR.MN/INDEX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж