Бээжинд омикроны дотоодын халдвар бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Бээжинд омикроны дотоодын халдвар бүртгэгдлээ

Бээжинд омикроны дотоодын халдвар бүртгэгдлээ

Хятадын нийслэл Бээжин хотод өчигдөр /2021.1.15/ цар тахлын омикрон хувилбарын анхны дотоодын тохиолдол бүртгэгдлээ. Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нд өвлийн олимпийн наадам эхлэх гэж байхад ийнхүү халдварлах чадвар өндөртэй омикрон хувилбар бүртгэгдэв. Хайдиань дүүргийн албаныхны мэдээлснээр омикроны халдвараар оношлогдсон хүнийг тусгаарлаж, гэр, албан газрыг нь хааж, 2430 хүнээс шинжилгээ авсан байна.

Үүний зэрэгцээ ирэх сард болох цагаан сарын баярын үеэр Хятад даяар иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг нь халдварын тархалт нэмэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг албаныхан анхааруулжээ. Хятадын муж, хотуудын албаныхан цагаан сарын үеэр шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг зөвлөж, олон улсын болон дотоодын олон арван нислэгийг цуцалсан байна.

Бээжин хотоос гадна Хятадын дөрвөн муж, нэгжид омикрон хувилбарын дотоодын халдвар бүртгэгдсэн. Тодруулбал, хойд хэсгийн боомт хот Тяньжин, төв хэсгийн Хэнань, өмнөд хэсгийн Гуандун, зүүн хойд хэсгийн Ляонин мужуудад омикрон бүртгэгдсэн ч нийт тохиолдлын тоог нууцажл буй.

Түүнчлэн Үндэсний эрүүл мэндийн комиссын албаны хүн Хэ Цингхуагийн мэдээлснээр өчигдөр Шанхай хотод омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Одоогоор Хятадын 14 мужид омикроны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI.COM, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж