Хангайн таван бүсийн шагайн харваачид Эрдэнэтэд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Хангайн таван бүсийн шагайн харваачид Эрдэнэтэд өрсөлдөж байна

Хангайн таван бүсийн шагайн харваачид Эрдэнэтэд өрсөлдөж байна

Орхон аймагт энэ сарын 15-наас эхлэн гуравдугаар сарын 1 хүртэл “Эрдэнэт-Мөнгөн өвөл-2022” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд эхний ээлжинд мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээнд Хангайн таван бүсийн 50 гаруй тамирчид оролцож байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөсний шагайн тэмцээнд оролцогчдын хувьд талын болон цуваа харваа төрлөөр өрсөлдөж буй. Харин шагайн байны урт 90-95 метр ажээ.

Дашрамд дурдахад, мөсний шагайн харвааг хөгжүүлэх зорилгоор 1997 онд “Хасу Холдинг” компанийн захирал Ч.Зундуй-Осор, Монгол Улсын заан Г.Хишигдорж, доктор Ө.Сүхбаатар, С.Санжаабээрэн, Б.Пүрэв-Очир, О.Дашдорж, М.Батмөнх нар нийлэн холбоо байгуулах санал гаргаж, 2000 оны хоёрдугаар сарын 15-нд Хууль зүйн яаманд бүртгүүлж, Монголын үндэсний мөсний шагайн холбоог (МҮМШХ) албан ёсоор байгуулж байсан түүхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж