АНУ-ын зүүн өмнөд хэсгийн мужуудад амралтын өдрүүдээр цаг агаарын онц байдал буюу цасан шуурганы улмаас онц байдал зарлажээ. Эдгээр мужуудад 64 сая хүн амьдардаг. Цасан шуурганд бэлтгэн АНУ-ын Жеоржиа, Хойд болон Өмнөд Каролина, Виржиниа мужид онц байдал зарласан аж. Онц байдал зарласнаар дайчилгаа явуулж, иргэдийн амь насыг хамгаалахын тулд нөөц хөрөнгийг ашиглах боломж бүрддэг байна.
Өмнө нь Баасан гаригт баруун дунд хэсгээр их хэмжээний цас орсноос дунд сургуулиудыг хааж, автозамын хөдөлгөөн саатсан байна.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS