Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2751 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 1886 нь нийслэл Улаанбаатар хотод, 865 нь орон нутагт илэрсэн байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт Covid-19 халдвартай 61-80 насны нэг эрэгтэй архаг хууч өвчний улмаас нас баржээ.
Дотоодод омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо огцом өсч, 7041 болсон бол гэрийн хяналтад 30604 хүн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 768 хүний биеийн байдал хүнд байгаа бол нэн хүнд байдалтай 46 хүн байна. Мөн 1031 хүүхэд, 753 жирэмсэн эмэгтэй халдвар авч, эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ