Хятад улс болон Ираны хооронд 25 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг хоёр орны гадаад хэргийн сайд нар Баасан гаригт мэдээлэв. Хоёр орны хооронд эрүүл мэнд, дэд бүтэц, цахим аюулгүй байдал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллах гэрээг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан аж. Хятадын гадаад хэргийн сайд Ирантай байгуулсан гэрээний талаар мэдээлэхдээ АНУ-ыг шүүмжлэхээ ч мартсангүй гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.
Хятадын бүс-зам санаачилгын хүрээнд өдгөө олон аж ахуй нэгж Иранд үйл ажиллагаа явуулах болсон ба хамтын ажиллагааны гэрээ нь хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой аж. Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, 2015 онд АНУ, Барууны зуучлагч нарын Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг дэмжиж буйгаа илэрхийлж, Вашингтон гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээснийг шүүмжилжээ. Мөн тэрбээр хэлэхдээ, Хятад нь Ираны дотоод асуудалд оролцохын эсрэг байр суурьтай бөгөөд АНУ нь хүнйи эрх болон бусад асуудлыг улс төрийн тархи угаалт болгон ашиглаж, Тегераны эсрэг хориг тавьсан гэж мэдэгджээ.
Харин АНУ болон бусад орнууд Хятад, Ираны хооронд байгуулсан гэрээнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 2022 оны өвлийн олимпийн наадам Бээжинд болох ч АНУ нь Хятадын эсрэг тавьсан хоригоо хадгалсаар буй.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ