Иранд омикрон хувилбараар гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Иранд омикрон хувилбараар гурван хүн нас баржээ

Иранд омикрон хувилбараар гурван хүн нас баржээ

Иранд цар тахлын омикрон хувилбар өнгөрсөн арванхоёрдугаар сард бүртгэгдсэнээс хойш гурван хүн уг хувилбарын өвчлөлөөр нас барсныг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн дөрөв дэх хүний биеийн байдал маш хүн байгаа гэв.

Цар тахал эхэлснээс хойш Иранд 132 мянган хүн Covid-19 халдвараар нас барсан ба Ойрхи-Дорнодын бүс нутагт нас баралтаараа тэргүүлж буй. Тухайлбал, Иранд өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр 709 хүн нас барсан байв. Харин сүүлийн үед вакцинжуулалтын ачаар нас баралт мэдэгдэхүйц буурчээ. Тодруулбал, тус улсад өнгөрсөн наймдугаар сард дөнгөж долоон сая хүн цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан байсан бол иргэдийн идэвх эрс нэмэгдсэнээр өдгөө 53 сая хүн бүрэн тун, 12 сая хүн бүүстэр тун тариулсан байна. Иран нь 85 сая хүн амтай. Тус улсад Оросын Спутник-V, Хятадын Синофарм болон Их-Британи-Шведийн хамтарсан АстраЗенека вакцинуудыг хэрэглэж буй.

Тархалтын хурд өндөртэй омикрон хувилбар хэдийнэ олон улсад давамгайлагч вирус болсон ба вакцинд хамрагдсан болон өмнө нь халдвар авч эдгэрсэн хүмүүс ч өвдөх эрсдэлтэй юм. Гэсэн ч вакцин нь хүндэрч эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлээс хамгаалсан хэвээр байгааг эрдэмтэд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж