Улаанбаатар хотод өнөөдөр/2022.01.16/ суурин 158 цэгт 158 багийн 737 эмч, эмнэлгийн ажилтан 6000 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Вакцины цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Мөн нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварын эсрэг хийгдэж байгаа дархлаажуулалтад өчигдрийн /2022.01.15/ байдлаар I тунд 36, II тунд 54, III тунд 1303, IV тунд 1778, нийт 3171 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.445 (77.0 хувь), 16-17 насны 26.989 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Холбоотой мэдээ