Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд галт уул дэлбэрснээс АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг иргэдэд цунамийн гамшгаас сэргийлэх урьдчилсан сэрэмжлүүлгийг гаргажээ. Японы албаныхны гаргасан сэрэмжлүүлэгт дэлбэрэлтээс үүдэн тус улсын өмнөд хэсгийн далайн эргийн дагуух нутгаар давалгаа 1.2 метр өндөрт хүрч, цунамийн гамшиг үүсч магадгүй гэжээ. Харин Кагошима мужийн Амами-Ошима аралд орон нутгийн цагаар өчигдөр шөнө 23:55 цагт 1.2 метрийн өндөр цунами бүртгэгдсэн аж.
Галт уулаас 800 гаруй км зайтай орших Фижи арлын оршин суугчдад найман минут үргэлжилсэн дэлбэрэлтийн чимээ "аянга бууж буй мэт" сонсогдсон байна. Фижийн албаныхан цунамигаас сэргийлэх зөвлөмж гаргаж, эргийн нутгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн аж. Мөн АНУ-ын талаас эрэг дагуу нутгуудад хүчтэй давалгаа үүсч, үерт автахаас сэрэмжлүүлсэн байна. Австралийн зүүн эрэг болон Тасманийн аралд цунамийн сэрэмжлүүлэг гаргажээ. Шинэ-Зеландад эргийн дагуу хүчтэй давалгаа үүсэхийг анхааруулсан байна.
Галт уулын хүчтэй дэлбэрэлт Тонга улсын ойролцоо далайд үүссэнээс тус улсыг метр гаруйн өндөртэй давалгаа цохисон аж. Хунга-Тонга-Хунга-Хаапай нэртэй галт уулын дэлбэрэлт Номхон далайн өмнөд хэсгээр тод сонсогдож, алс хол орших АНУ-д хүртэл мэдрэгджээ. Тонга улсын газар нутгийн ихэнх хэсэг тэр тусмаа голомтоос 65 км зайтай орших нийслэл галт уулын үнс нурамд хучигдаж, гэрэл цахилгаан тасарч, интернэт, гар утасны сүлжээ унажээ. Одоогоор хүний амь эрсдэж, гэмтэж бэртсэн болон бусад хохирлын мэдээлэл гараагүй байна.
Энэхүү галт уулын дэлбэрэлт нь Тонга улсад сүүлийн 30 жил бүртгэгдээгүй хүч идэвхжил болжээ.
Зочин 2022-01-16 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-16 213.87.155.66
>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-16 202.179.24.202
Mongold davalgaa n hed hursen
Зочин 2022-01-16 202.126.89.146
Усан дор дэлбэрч байхад үнс нурманд хучигдсан гэнэ үү. Гайхалтайяа
РАВДАН 2022-01-16 66.181.161.109
ХАРИН ТИЙМЭЭ! ШАВРАНД ХУЧИГДАЖ БОЛОХ Л ЮМ. ГЭХДЭЭ 65 км ШАВАР Ч ГЭЖ ЮУ БАЙЛАА? ЯМАР ГОДЗИЛЛА БИШ!
РАВДАН 2022-01-16 66.181.161.109
65КМ ШИДЭГДДЭГ ШАВАР
Зочин 2022-01-16 202.126.89.178
Гарчиг нь утгагүй юм.
Зочин 2022-01-16 64.119.17.97
Тонгад давлагаа гурван метр хүрсэн байна