М.Уранцэцэг UFC холбоонд тулалдахаар болов

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг UFC холбоонд тулалдахаар болов

М.Уранцэцэг UFC холбоонд тулалдахаар болов

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Токио-2020 олимпийн хүрэл медальт 2013 оны Дэлхийн аварга 2017 оны Дэлхийн аваргын мөнгө, 2019, 2021 оны Дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч Мөнхбатын Уранцэцэг өнөөдөр /2022.01.15/ Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байна.

Энэ үеэр тайзнаа дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж байгаагаа хэллээ.

М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотны хүмүүс минь цугларчээ. Би нэгэн чухал шийдвэр гаргаснаа хэлэх гэж байна. Миний бие өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцүү байна.

Бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо. Бүгдэд нь маш их баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ" гэдгээ амлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж