Цагаан сараар айл хэсэх нь бусдын амь насанд эрсдэл учруулна

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Цагаан сараар айл хэсэх нь бусдын амь насанд эрсдэл учруулна

Цагаан сараар айл хэсэх нь бусдын амь насанд эрсдэл учруулна

Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын өгч байгаа мэдээллээр цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэх нь халдварын тархалтыг тэлэх эрсдэлтэй гэж үзэж буй. Тиймээс төрийн байгууллага болоод нийслэл, орон нутгийн засаг, захиргааны удирдлагууд золголт хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаярын хэлснээр цагаан сар тэмдэглэж айл хэсэх нь өндөр настан болон хүүхдүүдийн амь насанд халдах эрсдэлтэй гэсэн юм.

Өвдсөн хүмүүсийн тоо өндөр байсан бол Covid-19-ийн дөрөв дэх давалгааны үед өвдсөн хүмүүс дахин өвдөх нь нэмэгджээ. Мөн эрсдэлт бүлэг болох бага насны хүүхэд, өндөр настай хүмүүс халдвараар өвчлөх тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч байна.

Хэдийгээр салбар яам болон УОК цагаан сараар хөл хорих шийдвэр гаргахгүй гэж мэдэгдсэн ч өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалсан. Иргэд ч үүнийг зөв гэж дэмжиж байгаагаас гадна аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулж, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлахыг хүсч буй юм. Харин энэ саналыг эрдэмтдийн зөвлөл болоод УОК-ын Шуурхай штаб судалж байж хариу өгөхөөр болсон. Ямартай ч одоогоор хөл хорио улсын хэмжээнд тогтоох талаар мэдээлэл гараагүй. Гэхдээ цагаан сарын үеэр зочин хүлээж авч, золголт хийхгүй байх нь зүйтэй гэх шийдвэрийг ихэнх аймаг гаргаад байгаа.

Албаны хүмүүсийн үзэж байгаагаар хичээл сургуулийг хэвийн явуулах нь зүйтэй бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг л хориглох нь зөв. Учир нь Covid-19-өөс гадна улирлын томуу их байгаа тул бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгджээ. Тиймээс ханиад томуугийн үед хүүхдүүд болон өндөр настнуудыг эрсдэлд оруулахгүй байх нь зүйтэй юм. 12-17 насныхны нэмэлт тунгийн талаар судалж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дөрөвдүгээр тунгийн идэвх хамгийн өндөр байгаа нь 55-аас дээш насныхан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж