Украины засгийн газрын цахим хуудасны эсрэг томоохон кибер халдлагын ард Орос байгаа гэдэгт Украин итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын дээд албан тушаалтан мэдээлжээ.
Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичиг Олексий Данилов хэлэхдээ, "Засгийн газрын аюулгүй байдал, батлан хамгаалах газрын зарим бүс нутагт дахин байлдааны ажиллагаа гарах тохиолдолд ердийнхөөс илүү өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна" гэлээ. Кибер халдлага бол бодит цэргийн үйл ажиллагаанаас өмнөх сурах бичиг мэт зүйл гэж тэрбээр нэмж тэмдэглэв.
Данилов хэлэхдээ "Кибер халдлага орон нутгийн цагаар Баасан гаригийн 02.00 цагт эхэлсэн бөгөөд ердөө нэг цагийн дараа Орост энэ тухай мэдээлэл цацагдсан байв. Халдлагын хүрээнд Украины засгийн газрын 70 гаруй вебсайт ажиллагаагүй болсон" гэв. Данилов “Хамгийн аймшигтай байдалд бэлдэхийн тулд одоо айх хэрэгтэй” гэсэн байна. Украины засгийн газрын үзэж байгаачлан, кибер халдлага нь ганц хүнээс хамаарах бөгөөд тэр нь Владимир Путин юм.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ