ЭМЯ: 2347 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2347 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас барав

ЭМЯ: 2347 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас барав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2347 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1350, орон нутагт 975, зөөвөрлөгдсөн 22 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас барав.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байгаа. Сүүлийн үед хоногт батлагдсан тохиолдлын тоо 1000 давсан бол ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК-оос сануулсан.

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг мэдээлэв. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад “Хүн амын дунд омикроны батлагдсан нийт тохиолдлуудын таван хувь нь хөнгөн өвдсөн. Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас  сүргийн дархлаа тогтсон. Тиймээс  хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна. Бидний таамагласнаар цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед тохиолдлын тоо өдөрт 40 мянга хүртэл өснө.

Гэхдээ өвдсөн хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлэхгүй. Эрсдэлт бүлгийн хүндэрсэн өвчтөнүүдийг хэвтэн эмчлүүлнэ.

Ерөнхийдөө тандалт судалгаагаар, нийт батлагдсан тохиолдлуудын  60-70 хувийг омикрон эзэлж байна. Энэ нь омикрон маш богино хугацаанд дельта хувилбараас давамгайлж эхэллээ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж