Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.15/ суурин 158 цэгт 158 багийн 737 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
III тунгийн хамрагдалт 50.2 хувьд хүрчээ
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 95, хоёр дахь тунд 158, гурав дахь тунд 3896, дөрөв дэх тунд 5625 нийт 9774 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3023 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.440 (77 хувь), 16-17 насны 26.987 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Холбоотой мэдээ