Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ | News.MN

Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ

Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ

Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газарт оройн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.

Он гарснаас хойш Баян-Өлгий аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, газар хөдлөлт өдрийн 15:09 цагийн орчимд тус аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км-ын зайд болсон аж.  Тус аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан “Баян-Өлгий аймагт болсон 3.6 магнитудын хүчтэй газарт хөдлөлт нь хүнд мэдрэгдэхүйц хэмжээний чичирхийлэл. Тус аймгаас гадна Увс, Говь-Алтай зэрэг аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа 1000 гаруй удаагийн давтамжтай газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс хойш хүчтэй газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй тогтвортой байна. Шинэ он гарснаас хойш Улаанбаатарт газар хөдлөлт бүртгэгдээгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PEEN 2022-01-15 102.91.5.144

Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Avatar

Зочин 2022-01-15 213.87.163.87

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж