Эрээнээс өдөрт 50 чингэлэг ачаа оруулна

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

Эрээнээс өдөрт 50 чингэлэг ачаа оруулна

Эрээнээс өдөрт 50 чингэлэг ачаа оруулна

Хоёр улсын дундын бүс дэх тэг цэгээс Замын-Үүд дэх "Бүс нутгийн ложистикийн төв"-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах бэлтгэл ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН хангаж бэлэн болгожээ. Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Тэг цэг дээрх чингэлгийг дөрөв дэх хоногтоо амжилттай татаж байгаа гэж албаныхан онцлов.

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.

Нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Харин энэ сарын 12-ны өдөр  60 чингэлэг бараа татан авсан байна.

Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 53 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Ингэснээр нийт 294 чингэлгийн татан авчээ.

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод Хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байна. Эдгээр ачааг өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой аж. Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор нэн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж