"Майкрософт" компани Пүрэв гаригт ажлын байран дахь бэлгийн дарамт, жендэрийн ялгаварлан гадуурхалт, тэр дундаа үүсгэн байгуулагч Билл Гейтсийн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдэв.
Тус компанийн удирдлагууд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн бараг 78 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх гомдлыг шийдвэрлэхэд илүү анхаарал хандуулахаа мэдэгдэв. Өнгөрсөн жил Уолл Стрит сэтгүүлд мэдээлснээр, "Майкрософт" компанийн инженер эмэгтэй нь Гейтстэй хэдэн жилийн турш бэлгийн харилцаатай байсан гэж захидалдаа мэдүүлсний дараа 2019 онд тус компанийн Удирдах зөвлөл хуулийн фирмтэй гэрээ байгуулж байсны дагуу дахин энэ хэрэг дээр хамтран ажиллах болсон байна. Гейтс 2020 онд ТУЗ-ийн гишүүнээсээ огцорсон.
Вашингтоны Редмонд хотод байрладаг тус компани, олон нийтийн тайландаа дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтын эсрэг явуулж буй бодлогыг үр дүн үзүүлсэний дараа олон нийтэд мэдээлнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүд болон ахлах удирдагчдыг ажилчиддаа дарамт үзүүсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, 2019 онд Гэйтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа, удирдагчдад хариуцлага тооцсон зэргийг тоймлох болно гэж албаныхан мэдээлэв.
Эх сурвалж: Associated press