Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав

Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав

Хойд Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж Японы эргийн хамгаалалтын алба Баасан гаригт мэдээлэв. Японы засгийн газар, батлан хамгаалах яам мөн адил хөөргөсөн пуужинг баллистик пуужин байсан гэж таамаглаж байна. Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр пуужин аль хэдийн унасан байх магадлалтай ч яг унасан газрыг тодорхой олж мэдээгүй. Эргийн хамгаалалтын алба Япон тэнгист байгаа хөлөг онгоцнуудыг пуужингийн хэлтэрхий илрүүлсэн тохиолдолд ойртохгүй байхыг уриалж байна. Энэ нь Пхеньяны энэ онд хөөргөсөн гурав дахь пуужин юм.

Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нарын мэдээлснээр, нэгдүгээр сарын 11-нд Хойд Солонгос, Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан байна. Пуужин 700 гаруй км замыг туулж, дээд тал нь 70 км өндөрт хүрч, 10 Mach (12,000 км/цаг гаруй) хурдтай байжээ.
                                                 Эх сурвалж:Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж