"Уухай" хамтлагийн “Хүн сүрэг” дуу соёлын өвийг дэлхийд гайхуулав

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

"Уухай" хамтлагийн “Хүн сүрэг” дуу соёлын өвийг дэлхийд гайхуулав

"Уухай" хамтлагийн “Хүн сүрэг” дуу соёлын өвийг дэлхийд гайхуулав

Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн монголчуудын соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.

Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох боломжтойг “The Hu” хамтлаг харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” гэх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сард “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.

“Уухай” хамтлагийн шинээр гаргаж буй монгол рок урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж.

Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж эхэллээ. Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж