"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой" | News.MN

"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр Covid-19 халдварын тархалт болоод нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийдэг. Энэ үеэр өчигдөр /2022.01.14/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх болон омикрон хувилбарын үед гэрийн эмчилгээг хэрхэн хийх асуултад дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс зэрэг багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 38-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй.

Иргэн болгон багцаа авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй.

Харин давтан өвдөлт дэлхийн улс орнуудад 3-5 дахин нэмэгдсэн. Монгол Улсад ч мөн адил. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөний дараа вакцин тариулаагүй байна. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.

Мөн яамнаас өгсөн мэдээллээр вакцины дараах дархлаа тогтоц ямар түвшинд байна вэ гэдгийг эсрэг биеийн түвшингээр тодорхойлоод явж байна. Монгол Улсын хувьд хоёрдугаар сарын 23-нд эхний тунг хийж, 2-3 сарын хугацаанд иргэд бүрэн тундаа хамрагдсан. Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4.5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг үзсэн. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн. Наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн. 4.5 сарын дараа буюу одоо дархлаажилтыг дахин үзэхээр эргээд 70 нэгж болж буурсан байна. Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй. Тэгэхгүй бол бүрэн тун хийлгэсэн, сүргийн дархлаа тогтоно гэж үзээд явж болохгүй. Дархлаа тогтоц тодорхой хугацаанд хадгалагдах учир иргэд вакцинаа тухай бүрд нь хийлгэснээр халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-15 151.38.112.161

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

PEEN 2022-01-15 102.91.5.144

Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Avatar

Зочин 2022-01-15 213.87.163.87

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Bav 2022-01-15 66.181.161.85

Erguu aalz nuud

Avatar

Мангас 2022-01-15 202.126.88.175

Багц шаардлагагүй, эм уугаад эдгэчихдэг юм бол сая төгрөгөөр омикрон илрүүлэх шинжилгээ хийгээд байх хэрэггүй юм биш үү?!

Avatar

Зочин 2022-01-15 64.119.27.158

ЯМАР ЭМ УУХ ЮМ БЭ?

Avatar

И.Норовжав 2022-01-15 192.82.77.58

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон европын холбооны улсууд омикроны эсрэг доривтой арга хэмжээ авахыг анхааруулж байхад манай эрүүл мэндийн сайдын зөвлөх гэх Батбаяр эрхэм тун хөнгөн гэх гэж зарлаад байх нь монголд хичнээн хүнд тусаад яаж эмчлээд эдгээж байгаа туршлагадаа үндэслэн эрүүл мэндийн яамнаас гаргаад чиглэл юм уу эсвэл энэ хүний хувийн дүгнэлт юм уу. Яам нь энэ дүгнэлтээ Баталгаажуулж хэрэгтэй .

Avatar

ко 2022-01-15 66.181.161.55

арай л юм даа монголын төр . ЭМЯ мөнхсайхан огцор

Avatar

Зочин 2022-01-15 66.181.180.123

kkk Haana bna aa munkhsailhan ogtsrood udaj bna shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж