"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

"Омикрон хувилбарт багц шаардлагагүй, эм уугаад эдгэх боломжтой"

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр Covid-19 халдварын тархалт болоод нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийдэг. Энэ үеэр өчигдөр /2022.01.14/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх болон омикрон хувилбарын үед гэрийн эмчилгээг хэрхэн хийх асуултад дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс зэрэг багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 38-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй.

Иргэн болгон багцаа авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй.

Харин давтан өвдөлт дэлхийн улс орнуудад 3-5 дахин нэмэгдсэн. Монгол Улсад ч мөн адил. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөний дараа вакцин тариулаагүй байна. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.

Мөн яамнаас өгсөн мэдээллээр вакцины дараах дархлаа тогтоц ямар түвшинд байна вэ гэдгийг эсрэг биеийн түвшингээр тодорхойлоод явж байна. Монгол Улсын хувьд хоёрдугаар сарын 23-нд эхний тунг хийж, 2-3 сарын хугацаанд иргэд бүрэн тундаа хамрагдсан. Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4.5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг үзсэн. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн. Наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн. 4.5 сарын дараа буюу одоо дархлаажилтыг дахин үзэхээр эргээд 70 нэгж болж буурсан байна. Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй. Тэгэхгүй бол бүрэн тун хийлгэсэн, сүргийн дархлаа тогтоно гэж үзээд явж болохгүй. Дархлаа тогтоц тодорхой хугацаанд хадгалагдах учир иргэд вакцинаа тухай бүрд нь хийлгэснээр халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж