Өрхийн эмнэлэг амралтын өдөр 15:00 цаг хүртэл ажиллана | News.MN

Өрхийн эмнэлэг амралтын өдөр 15:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлэг амралтын өдөр 15:00 цаг хүртэл ажиллана

Өрхийн эмнэлэг амралтын өдөр 15:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн эрүүл мэндийн газраас халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгийн цагийн хуваарьт өөрчлөлт хийжээ. Тодруулбал, өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын 10:00-15:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр "Нийт 22 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналт дор гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээ өрхийн эмнэлгийнхэн өвчний хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 5889 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна. Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлнэ" гэж мэдээлсэн. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж буй.

Сайн дурын ажилчдыг дайчилсан ч өрхийн эмч нарын ачаалал буурахгүй байгааг эмч нар хэлж байна. Уртасгасан цагийн хуваарьтай холбоотойгоор нэмэгдэл цалин бодох эсэхийг НЭМГ-аас шийдвэрлэх аж.

Өрхийн эмнэлгийн ачааллын тухайд шуурхай дуудлага, мэдээлэл, зөвлөгөө өгөх утсан дээр эмч нэг хүнтэй хамгийн багадаа 15-20 минут ярьдаг. Үүний дараагаар мөн 20 хүртэлх минутын үзлэг хийдэг гээд ачаалал их аж. Нийслэлийн өрхийн эмнэлэг тус бүр хүний нөөцийн хомсдолд орж 5-10 хүртэлх эмч, ажилтантай ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн харьяа дүүргийн өрхийн эмнэлэгтээ хүлээцтэй хандаж үйлчлүүлэхийг НЭМГ болон ЭМЯ-наас хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-15 151.38.112.161

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

PEEN 2022-01-15 102.91.5.144

Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Avatar

Зочин 2022-01-15 213.87.163.87

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж