Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн аймгууд | News.MN

Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн аймгууд

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн аймгууд

Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн аймгууд

Халдварын тархалтын кластер өвчлөл нэмэгдэж, хоногт 15-20 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байгаа. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд биш айл, өрхийн хэмжээнд өнгөрүүлэхийг зөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор зарим аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

УВС АЙМАГ ИРЭХ САРЫН 10-Н ХҮРТЭЛ ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАВ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

ЗАВХАНД COVID-19 БОЛОН ШҮЛХИЙГЭЭС БОЛЖ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА УЧИР ЦАГААН САРЫГ ХОРИГЛОЛОО

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19 халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.

ОРХОН АЙМАГТ ИРЭХ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Тус аймгаас Covid-19 халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

ДАРХАН-УУЛ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ УРИАЛГЫГ АНХЛАН ГАРГАЖЭЭ

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй боллоо. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ.

ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁРДУГААР САРЫН 7 ХҮРТЭЛ ХОРИГЛОВ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглосон байна.

Мөн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.

БАЯНХОНГОРТ  Ч ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХООР БОЛЖЭЭ

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй юм.

ДОРНОДОД ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
17
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-15 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-15 202.55.188.36

Manai selenge aimag horihguin baih da

Avatar

зочин 2022-01-15 103.212.118.133

улаанбаатарын удирдлага аймгуудын удирдлагаас суралцаасай

Avatar

Zochin 2022-01-15 66.181.161.68

Dornodiin AOK gej bolowsrolgui Arlin haalganii Heden Mahan tolgoinuud zam haaj tenegteh wii dee. Gantsaaraa zam haagaad l want uls shig soliorood baisan ulsdaa deegvvr tuuj bgaa. Zasag ni gej awilga awch hulgaichiij hvvhen bawhaas uur yum medehgui hulgaich baidgiii. Dornod suirch bgaa

Avatar

Zochin 2022-01-15 66.181.161.68

Songuuli bolhoor alga boldog urchin sh dee

Avatar

PEEN 2022-01-15 102.91.5.144

Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Avatar

Лалруудаа 2022-01-15 202.126.90.85

Заавал цагаан сараар энэ өвчин тарах гээд бгаан юмуу

Avatar

Зочин 2022-01-15 213.87.163.87

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-15 103.26.194.27

Ундармаа гэж сэтгүүлч та өөрөө хүсэхгүй бол өөрөө гэртээ суугаад өнгөрүүл. Хүн аав ээждээ очих эрхийг битгий хаах уриалга гаргаад бай. Цагаан сарын эсрэг л юм бичих юм.

Avatar

Зочин 2022-01-15 103.26.194.27

Ундармаа гэж сэтгүүлч та хүмүүсийг битгий хутгаад бай. Өөрөө хүсэхгүй бол гэртээ сууж л бай. Бусдыг битгий хамруул!

Avatar

Зочин 2022-01-15 66.181.161.104

Баяраа цомхон тэмдэглэж өрнөөс гарахаа бодоцгооёо монголчуудаа. Эхлээд эрүүл байя дараа нь өргүй болцгооёо.

Avatar

Жалайр 2022-01-15 202.21.100.210

2жил хорьсон юм 3 жил бололгүй дээ Заавал хийж өвчин зовлон тараах хэрэг юу бна даа ард түмэн минь Нэг л өдөр нар гарна гэдэг шиг тэгэж байгаад хийх сайхан өдөр ирнэ шүү дээ Харин удирдлагууд минь шийдвэрээ эртхэн гаргачихаж болдоггүй юм болов уу

Avatar

mgl 2022-01-15 202.126.90.149

tsagaan sariig ulaanbaatar boliulaya.

Avatar

Зочин 2022-01-15 202.9.40.110

Харин цагаан сарын бөхийн барилдааныг заавал явуулах хэрэгтэй. Үзэгчгүй ч байж болноо.Битүүний орой бөхөө үзээд буузаа идэхээр л монгол хүн гэдгээ мэдэрч олон зуун жил уламжлан ирсэн зан заншлаа авч явж байгаадаа бахархдаг. Монголчууд бид бусад орны хүмүүсийг бодоход "амны билэгээс ашдын билэг" гэдгийг эрхэмлэж түүгээрээ амьдардаг ард түмэн. Тийм учраас билэгдлээ бодоод бөхөө барилдуулаарай

Avatar

Зочин 2022-01-15 202.126.88.71

БӨХЧҮҮД ӨВЧИН ТАРААХГҮЙ ЮМ УУ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЫНА

Avatar

Зочин 2022-01-15 202.9.40.110

Хүн бүр дор бүрнээ зан үйлээ хийгээд гэр бүлийнхээ хүрээд цагаан сараа тэмдэглэх нь хамгийн зөв бас соёлтой баяр болно. Баяр хэт хавтгайрч хүндрэх нь аль аль талдаа зовлонтой байдаг. Цагаан сар тийм л байсан. Одоо л нэг гольдролдоо орж байх шиг

Avatar

иргэн 2022-01-15 66.181.188.30

хамгийн их Халдварын тохиолдолтой Улаанбаатар хотын Захирагч Сумьяабазар_ НОК, Шадар сайд нар тэгсэн ямар нэг Шийдвэр гагахаасаа Айгаад таг чиг,

Avatar

Зочин 2022-01-15 139.5.217.39

РД ИРГЭДИЙН УХАМСАР МЭДЭГЭЭ…??? ХЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРААД БАЙГААН БЭ…??? ИРГЭДЭЭ… ЯАГААД ДОР БҮРНЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИАД БАЙЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ… ЭМЯ-НААС АНХААРУУЛААД БАЙХАД ӨӨРСДӨӨ ТЭНЭЭД БАЙДАГ УЛС ВЭ????. ЭНЭ ЦАР ТАХЛААС АНГИЖИРВАЛ ….. ХЭДЭН Ч ЦАГАА САР, БАЯР ТЭМДЭГЛЭНЭ ШҮҮДЭЭ….УХААРЧЭЭ АРД ТҮМЭН ИРГЭДЭЭ.???? ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЛЭЭ ….МИНИЙ АРД ТҮМЭН ЭВ НЭГДЭЛТЭЙ ШҮҮ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙ.??

Avatar

Иргэн 2022-01-15 202.179.26.50

Улаанбаатар хотын дарга шийдвэрээ гаргана уу, аймгийн дарга нар өөрсдийн иргэдээ урьдчилан сэргийлж хамгаалж бна. Манай хотын дарга иргэдээ хэрхэн хамгаалахыг харах үлдлээ. Захирамж гаргахгүй бол айл хэсэх дуртай нөхөд хотоор дүүрэн байгаа шүү. Цагаан сарын дараа хичнээн хүн өвдөж, эрүүл мэндийн салбарынхан маань яаж зовох бол до

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2022-01-15 66.181.177.252

ТӨРИЙН НЭР БАРЬСАН СҮГНҮҮД Л АМЬТАН ХҮН ЦУГЛУУЛЧИХГҮЙ БОЛ БУСАД НЬ ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ…

Avatar

Зочин 2022-01-15 64.119.18.235

Энэ сумтай хөлдүүс толгойт ковидыг даамжруулж ковидоор бизнесс хийх нь дээ.

Avatar

Зочин 2022-01-15 202.126.90.9

Аймгийн удирдлагууд базуулчих юм бна даа. УБ т тэмдэглэх юм гэсэн.

Avatar

Зочин 2022-01-15 202.179.24.138

ЦАГААН САРААР МӨРӨӨ ГАРГАЖ ГЭРТЭЭ ЗОЛГООД ТЭГЭЭД Л БОЛОО. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИА 3 САРЫН 1 ХҮРТЭЛ АМРААХ ХЭРЭГТЭЙ. ТВ, ОНЛАЙН ЮМАА Л ХИЙ. БҮХ ДЭЛГҮҮР, БАР РЕСТОРАНД 3 ТУНТАЙ ХҮНД Л ҮЙЛЧИЛДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Irgen 2022-01-15 202.126.88.129

UOK, zasag ni ajlaa hiihee bailaa, aimguid uursduu arga hemjee avch tsag ueiin bdlaldaa yaraltai arga hemjee ingeed avdag ni zuv

Avatar

Зочин 2022-01-15 192.82.81.156

Цагаан сарыг гэр гэртээ, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх хэрэгтэйг ихэнх хүн ойлгож байгаа нь тодорхой. Гэвч сар угтсан шоу, ойн ёслол хүнтдэтгэлийн хурал, урлаг, спортын тоглолт их хийж, хүмүүсийн бөөгнөрлийг үүсгэж байгаа нь төр, засгийн зүгээс халдвар тархалтыг цаагуураа дэмжиж байгаа мэт харагдаж байна!!! Нэгмөсөн, хурдхан тарааж, үхэхийг нь үхүүлээд амар сайхандаа жаргая гэж байгаа юмуу?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж