Тойм: "МАН-ын дайсан бол МАН, цаг хугацаа хоёр" | News.MN

Тойм: "МАН-ын дайсан бол МАН, цаг хугацаа хоёр"

Тойм: "МАН-ын дайсан бол МАН, цаг хугацаа хоёр"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МАН-ЫН ДАЙСАН БОЛ МАН, ЦАГ ХУГАЦАА ХОЁР"

Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ахлагч, Оюутолгойн, Авлигын индексийг бууруулах, Замын-Үүд, Гашуунсухайтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах, Гадаадын хөрөнгө оруулагчдын эхийг хамгаалах, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд нийтдээ 17 ажлын хэсгийг ахалдаг гэхээр Л.Оюун-Эрдэнийн танхимын хамгийн “эрэлттэй” сайдын нэг нь яах аргагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болж байна. Түүнтэй ярих сэдэв их байлаа.


-Цар тахалтай  тэмцсэн хүнд хэцүү амаргүй нэгэн он улиран одлоо. Танай Засгийн газар ч багагүй сорилт, шалгуурыг давсан байх?

-Тэглээ, хүн төрөлхтөн амаргүй он жилүүдийг туулж байна. 2022 онд бид эдийн засгийн хамгийн том сорилттой нүүр тулна. Тиймээс асуудлыг бодитой харж, бодлогоо зөв тодорхойлох нь чухал. Зөвхөн монголчууд ч гэлтгүй дэлхийн бүх улс орнууд эдийн засгийн том хямралд өртөх нь гарцаагүй болж байна. Нууж хаалгүй хэлэхэд 2022 он бүсээ чангалсан жил болох байх.

-Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн том сорилт, хямралтай тэмцэх бодлого нь   “Шинэ сэргэлт” гэж ойлгож байгаа?

-Тийм, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо шинэ оны өмнө  УИХ-аар батлууллаа.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улс анх удаа 18 их наядын төсөв баталсан.

-Хямралын үеийн төсөв гэхэд хэт өөдрөг биш үү?

-Ер нь өөдрөг төсөв баталсан нь үнэн. Цар тахлаас болж,  дэлхий нийтэд тээвэр ложистикийн хүндрэл гарна. Бараа таваарын хомсдол нүүрлэнэ, ажиллах хүчний дутагдалд орно, инфляцийн хөөрөгдөл үүснэ. Байдал үнэхээр амаргүй харагдаж байна. Тиймээс энэ хүнд үед эдийн засгаа тэлж, хувийн сеткороо дэмжиж байж давна гэж тооцсоны үүднээс 18 их наядын төсвийг оруулж ирсэн.

Эдийн засгийн зөв нүүдэл, эв нэгдлээ хичээж байж хямралыг хохирол багатай давна. 18 их наядын төсөв баталсны үр дүнг ирэх 2023 онд илүү бодитой мэдэрнэ гэсэн үг.

Нэг жишээ дурдъя. Америк тивээс Ази, Европ руу ачигдаж байгаа чингэлэг тээврийн хувьд зөвхөн онгоцны тавцан дээр контейнер тавихад нэр сар гаруй хугацаа орж байна. Өөрөөр хэлбэл, далайд хөвж эхлээгүй, зөвхөн онгоцны тавцан дээр гаргаж тавихад 16 хоног хүлээдэг байсан бол одоо  нэмээд 21-30 хоног “дугаарладаг” болсон.  Тээвэр ложистикийн хямрал нүүрлэсэн ийм хүнд үед бид амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Ганц Монголд тохиолдож буй асуудал биш, харин ч манай тээвэр ложистикийн компаниуд маш сайн ажиллаж байгаа гэж хэлнэ.

Бид болохгүй байгаагаа ч, болж бүтэж буйгаа ч ярих ёстой. Монголын тээвэр ложистикийн компаниуд Алс дорнодын боомтуудад очоод бараа таваараа татаж авч байна. Дан ганц Таньжины хамаарлаас аль болох зайлсхийж байгаа.  Ханбургийн боомтууд руу тээвэр ложистикийнхоо чиглэлийг эргүүлсэн. Германы зүүн тэнгисийн эрэг дээр орших “Росток” гэсэн том боомтыг  ашиглаж болно. Дундад Азийн орнуудаас жимс жимсгэнээ татаж байгаа. Хямрал нэг талаараа хохирол, нөгөө талаар боломж авчирч байна.  Зөвхөн Таньжинаас, зөвхөн Эрээнээс хамааралтай импортын замаа монголчууд өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл үүссэн. Үүнийг дагаад гарц, хаалга маань нээгдэж, нэмэгдэж байна гэсэн үг. Манай Засгийн газрын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийн бодлого тусгагдсан. Ер нь хамгийн эхний, хамгийн чухал зорилго бол боомтын сэргэлт.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ж.Нямсүрэн


"Х.БАТТУЛГЫН БАРЬЦААНД БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ЯАЖ ОЙЛГОЛЦОХ ЮМ"

Ардчилсан намын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.


-Ардчилсан намын тамга, тэмдгийн маргаан эцэслэгдлээ гэж өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ мэдээлсэн. Тэгэхээр намын тамгыг хэн төлөөлөх эрхтэй болсон гэсэн үг үү?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар Ц.Туваан тэргүүтэй нөхөрт хэрэглэж буй тамгыг хүчингүй болгосон юм. Хүчингүй болгосон төрийн шийдвэрийг эсэргүүцэж, Ц.Туваан нарын хүмүүс шүүхэд гомдол гаргасан. Миний бие шүүхэд гурав дахь этгээдийг төлөөлж оролцсон. Ц.Тувааны талынхан  “Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгох эсэх талаар шүүхийн шийдвэр гартал С.Эрдэнэд хэрэглэж буй тамгыг түдгэлзүүлж өгөөч ээ” гэсэн хүсэлт гаргасан байсан. Шүүх  “АН бол нэг тамгатай юм байна.  Хэрвээ та нарын хүсээд буй хүсэлтийг хангачих юм бол АН тамгагүй болно. Тэгэхээр намын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор энэ тамгыг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй” гэсэн юм. Би улстөрч гэхээс илүүтэй хуульч хүн. Тэгэхээр миний гаргаж буй тайлбар, нотолгоо хуулийн хүрээнд байх ёстой. Шүүх захирамж гаргахдаа дээрх хоёр зүйлийн аль, алиныг нь хэрэгсэхгүй болголоо. Тэгэхээр уг захирамжийг давж заалдаж болно, үгүй ч байж болно. Хэрвээ “давна” гэвэл маргаан үргэлжлээд явна. Гурав дахь этгээд гэгдэж буй С.Эрдэнэ талаас давж заалдахгүйгээр шүүх хурлыг дуусгах хүсэлтэй байгаа. Харин нөгөө талынхан бол давна гэдгээ шүүх хуралд мэдэгдсэн. Бид гайхаж байна. Ямар үндэслэлээр давж заалдах гээд байгаа юм бол гэдгийг.

-АН-ыг эвлэрч нэгдээсэй гэсэн хүлээлт нийгэмд байдаг. Гэтэл та нар хоёр тийшээ харсан хэвээр. Яагаад эвлэрч нэгдэж болохгүй байгаа юм бэ, шалтгаан нь юу байна?

-Маш товчхон хэлэхэд, АН улсын бүртгэлд зөвшөөрөлтэй, тамга тэмдэгтэй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам байжээ. Тэгсэн сонгуульд ялагджээ. АН-ын дүрэмд сонгуульд ялагдсан бол бүх удирдлагууд төдийгүй ҮБХ гишүүд бүгдээрээ огцроод Их хурлаа хуралдуулж, шинэ удирдлагуудаа сонгохоор заасан. Тэгээд АН-ын дарга байсан С.Эрдэнэ тамгаа өгөөд намаа шинэчлээрэй гэж захиад явсан. Гэтэл Ц.Туваан намаа шинэчлэх ажлыг хийхгүй, шууд дүрэм өөрчилнө гэсэн.  Үнэндээ шинэчилсэн, шинээр сонгогдсон баг дүрэм өөрчлөх ёстой болохоос огцорсон хүмүүс өөрчлөх ёсгүй. Тиймээс “дүрэм өөрчилж байгаа нь буруу байна. Тэгвэл бид шинэчилье” гээд М.Тулгатыг даргаар сонгочихсон.  Гэтэл нөгөөдүүл “Та нар шинэчлэх ёсгүй. Бид шинэчилнэ.  Бид дарга сонгоно” гээд гүйгээд байгаа юм.  Манай намд ийм л зүйл болж байна.  Эхлээд шинэчилье, хүмүүсээ солъё гэдэг зарчим үйлчлэх ёстой. Шинэчлэхийн тулд тамга хэрэгтэй биз дээ. Тамгыг шинээр авъя гэхээр наад тамгыг чинь зөвшөөрөхгүй гээд гацаа үүсгэчихлээ.  Тэд Захиргааны шүүхэд гацаа үүсгэн, давж заалдан цаг хожиж байгааг улс төрийн зорилготой гэж харж байна. Энийг зориуд гэхээс өөр арга байхгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Э.Ариунаа


"НЭГ Л ХАЗГАЙ ГИШГЭВЭЛ ЗАДАРЧИХ ЭМЗЭГ ЭВ НЭГДЭЛ БАЙНА"

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалттай ярилцлаа.


-Хуваагдмал байсан сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, дээд лигээ эхлүүллээ. Энэ эгзэгтэй үед лигийн комиссараар сонгогдсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Комиссар гэдэг бол маш их хариуцлага гэж ойлгож, саналыг хүлээн авсан. Хуваагдмал байсан сагсан бөмбөгийг нэгтгэх эхний алхам учраас. Тиймээс хөрсийг нь зөв тавихын тулд дүрэм, журам, бичиг гээд эхнээс нь бүгдийг зөв эхлэх шаардлагатай тулгарч байна. Өмнө нь нэг лиг нь таалагдахгүй бол нөгөөд нь очно гэх маягтай байсан учраас дүрэм журам гэхээсээ илүүтэйгээр хувь хүний харилцаан дээр ихэнхдээ оршин тогтнодог байлаа. Тэгвэл энэ жил талууд харилцан буулт хийж, эв нэгдлийг эрхэмлэж байна. Гэхдээ маш эмзэг гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Ийм лигийн комиссараар ажиллана гэдэг асар их хариуцлага. Үүнийгээ ч ойлгож, ажиллахыг хичээж байна.

Эндээс Монголын сагсан бөмбөг зөв голдиролдоо орчихвол миний оруулж чадах өв энэ юм уу даа гэж бодож байна.

Комиссар нь тусдаа, лигийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах алба тусдаа, мөн шүүгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Ингэснээр харилцан эрх тэгш байдалтай, хариуцлага хүлээх зарчим бүрдлээ. Урьд нь шүүгчдээ хөлслөж, тоглолтууд дээр ажиллуулдаг байлаа. Ерөнхийдөө өмнөх алдаануудаа л засч, сайжруулж, суурийг нь зөв тавих чиглэлд бид илүү их төвлөрч байна.

-Комиссар гэж сонгогддог албан тушаал уу, эсвэл томилогддог албан тушаал уу?

-Сонгогддог алба гэх нь зүйтэй болов уу. Надад санал тавьсан. Би долоо хоног бодсоны эцэст хүлээн зөвшөөрсөн. Лигийн хуваарь ч шахуу байсан. Бараг лиг эхлэхээс долоо хоногийн өмнө л ажилдаа орсон доо.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Б.Мөнгөнтамир


"МОНГОЛЧУУД ЭРЭГТЭЙ ХҮНД УЙЛАХ ЭРХ ОЛГОДОГГҮЙ"

Ярилцах нь харилцааны хамгийн том хэрэгсэл. Хэн нэгэнтэй ярилцахгүй байх нь олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй болох нөхцөл болдог тухай Техник технологийн дээд сургуулийн сэтгэлзүйч Л.Нарангоо ярилаа. Тэрбээр сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгийг эмчлэх сонирхолтой заслуудыг хийдэг аж.


-"Doll Therapy" буюу хүүхэлдэйн засал гэж яг юу вэ. Хүүхэлдэйгээр дамжуулан хүний сэтгэл зүйг засах боломжтой  гэж үү?

-"Doll Therapy in Mongolia" нь урлагийн сэтгэл заслын нэгэн төрөл болох хүүхэлдэйн заслын үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас юм. Миний ихэвчлэн ашигладаг сэтгэл заслын арга нь хүүхэлдэй бүтээх. Тухайн хүн бүтээж буй хүүхэлдэйгээрээ өөрийгөө төсөөлдөг. Хийсэн хүүхэлдэйн дээр нь үндэслэн сэтгэл зүйг нь оношлох бөгөөд тэр хүний стресс, сэтгэл гутралын төвшинг тогтоож болдог.  Өөрөөр хэлбэл,  тухайн хүний бүтээсэн хүүхэлдэйн дээр тулгуурлаж сэтгэл заслын эмчилгээ хийдэг гэсэн үг.

-Таны Бэлгийн таашаал авах зарим эмгэгүүд”-ийн талаарх бичвэр их анхаарал татсан. Монголд энэ төрлийн эмгэгтэй хэр их хүн байдаг вэ?

-Бэлгийн таашаал авах некрофили, зоофили, вуайризм, педофили, фетишизм гэх мэт олон төрлийн эмгэгүүд байдаг. Эдгээрээс Монголд педофили буюу бага насны хүүхэд хүчирхийлэх эмгэг хамгийн түгээмэл байдаг.

-Ийм эмгэгтэй болоход юу нөлөөлдөг вэ. Сэтгэл зүйн талаасаа энэ эмгэгийг оношлох, эмчлэх боломж бий юу?

Хүмүүс хүчирхийллийг таслан зогсоох арга нь тэднийг хорьж цагдах, цаазаар авах гэж боддог. Энэ бол хэт нэг талыг барьсан буруу үзэл. Бид хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэл зүйг чухалчилж авч үзээд байдаг. Хүчирхийлэл үйлдсэн хүний сэтгэл зүйд хэн ч анхаарал хандуулдаггүй. Ямар шалтгааны улмаас хэрэг үйлдэх болов, юу нөлөөлөв гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ихэнх педофили нар эрэгтэй хүмүүс байдаг. Тэд бага насандаа өөрсдөө хүчирхийлэлд өртсөн, үе тэнгийн хүүхдүүддээ бие бялдрын хувьд шоглуулсан, дээрэлхүүлсэн нь хүндээр нөлөөлсөн байдаг. Ингэснээр насанд хүрсэн хойноо эсрэг хүйстэнтэйгээ харилцахад бэрхшээлтэй мэт тэдэнд санагддаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ц.Хонгор


“Баавгай болохсон”. Нэрнээсээ эхлэн сонирхол татсан тус кино төслийн талаар найруулагч П.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр нийгмийн эмзэг сэдвүүд болох хүүхдийн эрх, боловсрол, утаа, ядуурлыг хөндсөн кино төслийг санаачлагч, уран бүтээлч юм.

-“Баавгай болохсон”. Яагаад заавал баавгай гэж?

-Түлэх нүүрсгүй, түлээ авах боломжгүй хүмүүс баавгай шиг хүйтний улиралд ичдэг байсан бол амар биш гэж үү. Тиймээс л “Баавгай болохсон” гэж кино төслөө нэрлэсэн юм.

-Кино төслөө хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

–Физикийн олимпиадад алтан медаль авах хүсэлтэй, шөнө болгон түлэх нүүрс хайж, сайхан амьдрахыг мөрөөддөг 15 настай хүүгийн талаар кино зохиолоо бичээд, 2017 онд Азийн залуу найруулагчдын уралдаанд явуулсан юм. Гэтэл бүтээл маань шалгараад зогсохгүй бүр түрүүлсэн. Тэр үед энэ төслийнхөө үнэ цэнийг олж харсан, бас өөртөө маш их итгэл, урам зориг олж авсан. Тухайн үед би IT компанид дата анализаар ажилладаг байв. Уралдаанд шалгарсныхаа дараа ажлаа орхин бодит бүтээл болгоё гэсэн хүсэл эрмэлзлээр шууд кино төсөл рүүгээ ханцуй шамлан орсон.

-Утаа,  ядуурал гээд дандаа хүнд сэдвүүд байна шүү дээ. Ийм хүнд сэдвээр бүтээл туурвих  стресстэй биш гэж үү?

-2008 онд, намайг сурагч байхад 100 айл орчим маш их утаатай байсан. Тэр үед  хүмүүс утааг байдаг л хэвийн зүйл гэж хүлээж авдаг байлаа. Харин 2016 онд Хятад улсын агаарын бохирдлын талаар баримтат кино гарснаар Монголын нийгэмд цочроо өгсөн юм шиг санагддаг. Талбай дээр  утааг эсэргүүцсэн жагсаал болсон.  Тухайн үед хүмүүс гэр хорооллынхныг чичилж, буруутгаж байсан. Би ээж болчихсон, гэр хороололд амьдарч байсан үе л дээ. Хүмүүсийн хандлагыг хараад үнэхээр гомдолтой санагдсан. Хэн ч хүссэндээ нүүрс түлээгүй шүү дээ. Даарахгүйн тулд, өвдөхгүйн тулд, үр хүүхдээ өвчин тусгачихгүйн тулд нойроо хагаслан босоод, гал түлдэг. Орчин үеийн технологи ашиглаад дулаанаа шийдье гэхээр цахилгааны мөнгөө төлж чадахгүйд хүрдэг. Үнэндээ Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл тэнд түлэх нүүрсгүй ч айл олон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

М.Гэрэлмаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-15 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

PEEN 2022-01-15 102.91.5.144

Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Avatar

Зочин 2022-01-15 213.87.163.87

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-15 66.181.187.103

САЙН БАЙНА ӨӨРИЙН НЯН БАКТЕРАА МЭДНЭ ГЭДЭГ ТУН САЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ БИЗ АН ШИГ БУСДЫГ Л БУРУУТГААД СОНГУУЛЬД АРАЙ ГЭЖ БҮЛЭГ ШҮҮ ЮМТАЙ БОЛЧИХООД БАС Л БУСДАД БУРУУГАА ЧИХНЭ ҮНЭНДЭЭ АРД ТҮМЭН ТА НАРТ ДҮН ТАВЬСНЫГ ОДООГООРОО ОЙЛГГОХГҮЙ МӨН ТАРХИ НЬ ГООЖЧИХСОН НӨХДҮҮД ШҮҮ

Avatar

Ш А А Д А Г 5-н нэг Нямбаатарын үг үнэмшилгүй 2022-01-15 64.119.25.232

Талбай дээр 30.000 хүн цуглуулж шударга ёсны төлөө тэмцэж байсан Оюун-Эрдэнэ ЕС болсон, Нямбаатар хууль зүйн сайд болсон, Аюурсайхан УИХ-ын дэд дарга болсон, Болд элчин сайд, Батзандан Эллчин сайд болсон.

Ш а а д а г 5 Төрийн өндөр албан тушаалд очиж өөрсдөө л хувьдаа завшсан.

Нийгэмд шударга ёс тогтоогүй, Авлигал улам газар авч байна, Төрийн албан тушаалыг зарж худалдсаар байна.

Avatar

Зочин 2022-01-15 103.10.21.233

Манын дайсан бол нянбактер болон бусад боловсролгүй сайдууд

Avatar

Зочин 2022-01-15 171.6.242.124

Нянбактeрийн коммунист үзэл сурталжсан тархи угаалт

Avatar

Зочин 2022-01-15 192.82.74.86

Орчин цагийн ЗГ -т бугшаад байгаа Нянгаруудын үндсэн төлөөлөгч. Даахгүй нохой булуу хураана гэгчээр энэ бид 2 яах нь вэ дээ. Орхон гээч хувийн сургууль төгссөн юм гэнэ лээ одоо байдаг ч юм уу хэн мэдлээ. ОЮУЭРДЭНЭ гэж хоосон толгой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж