Хөдөлмөрийн баатруудаа алдаршуулж, хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатруудаа алдаршуулж, хүндэтгэл үзүүлэв

Хөдөлмөрийн баатруудаа алдаршуулж, хүндэтгэл үзүүлэв

Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаа хүндэтгэн алдаршуулж, хүлээн авч уулзах арга хэмжээг хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь үндэсний шилдэг компаниуд болох “Женко” группын “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.

Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын 31-ний 234 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг бий болгосон түүхтэй. Ийнхүү 65 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч, “Хөдөлмөрийн баатруудын холбоо”-ны тэргүүн Р.Батнасан: Хөдөлмөрийн баатруудын холбоо 1990-ээд оны үеэс эхтэй. Учир нь цаг үе ороо бусгаа тэр үед ихэнх байгууллага үүдээ барьж, хөдөлгөөнд орсон. Үүнээс болж баатрууд маань харъяалагдах байгууллагагүй болсон. Харин хэсэг баатруудын санаачлагаар энэ холбоог үүсгэн байгуулсан түүхтэй.

Баатруудынхаа эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдэх, хамгийн гол нь баатруудын хийсэн бүтээсэн, гавьяа нийгэмд мартагдах байдалтай болсныг сэргээх, сурталчлах, арга туршлагыг нь хойч үедээ уламжлуулах зорилго тавьсан. Бид эдгээр хүмүүсийг энх мэнд байгаа дээр нь арга туршлагаас нь хуваалцах учиртай. Бидний уулзалт цэнгүүнийг анх зохион байгуулах үеэс ТВ9 телевиз дэмжиж ажилласан. Мөн “Женко групп”-ийн үйлдвэрүүд болох “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК ивээн тэтгэж ирсэн.

Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар нь уурхайчин Д.Даваажав юм. Тэрээр уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, 1957 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх 65 жилийн түүхэнд өчигдрийн байдлаар 465 баатар төрснөөс 150 нь амьд сэрүүн байна.

 Бид цаашид энэхүү үйл ажиллагааныхаа цар хүрээг нэлээд тэлж, эдгээр баатрынхаа хийж бүтээсэн арвин туршлагыг залуу хойч үдээ хүргэхийн тулд сошиал сүлжээг ашиглан үе шаттайгаар мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхээр ажиллаж байна” гэлээ.

Талх чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууган: 2013 оноос хойш сүүлийн найман жил “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран “Баатрууд аа, сайн байцгаана уу” арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Гол зорилго нь бүхий л салбарт өөрсдийн хийсэн бүтээснээ төр засгаар үнэлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авсан алдартнуудыгаа алдаршуулах, эдгээр хүмүүсийнхээ амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах юм.

Малчны хот, хөнгөн үйлдвэрийн цех, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас өөрийн ажил хөдөлмөр хичээл зүтгэлээ төр засаг, түмэн олноороо үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг уг арга хэмжээ өнөөдөр ийнхүү 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж