УИХ дараах гурван томилгоог хийв | News.MN

УИХ дараах гурван томилгоог хийв

УИХ дараах гурван томилгоог хийв

УИХ дараах гурван томилгоог хийв

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн батлав.


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд дууссан. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулсан. Д.Жавзандорж багш мэргэжилтэй, түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн. Тэднийг томилохыг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. 

 ТАНИЛЦУУЛГА

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

ТАЗ-ИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Ц.АМАРТӨГСИЙГ ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг  томилох талаар хэлэлцээд дэмжив. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан. УИХ зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болох зохицуулалттай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ц.Амартөгсийг томилуулахыг дэмжсэн. Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр долоо хоног нээлттэй зарлаж, найман хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс хамгийн өндөр үнэлгээ авчээ.

ТОВЧ НАМТАР

Цэнддаваагийн Амартөгс 

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгссөн,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцдаг.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-14 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Салбадай 2022-01-14 192.82.69.38

Ононгийн ярьж байгаа нь хүртэл нэг л үнэмшилгүй. Алиа салбадайдаад байгаа юм шиг.

Avatar

Зочин 2022-01-14 64.119.23.117

Turiin albanii zuvlul gej yu hiideg gazar yum bol

Avatar

Зочин 2022-01-14 66.181.178.35

Ариунзаяа сайд голоод явуулсан энэ хүүхэн Төрийн албаны зөвлөлд бүр мандаж байдаг шүү ккк

Avatar

Зочин 2022-01-14 192.82.72.137

onon neg hoshin shog deer zandanshatar ih goi omdondodo baadga geel hoshin shog baidga daa.

Avatar

zochin 2022-01-14 192.82.72.137

iheree shuu een chin 2 ihere 45 gej dudaaal. ihere bolod 2 oor gardag daa.

Avatar

Зочин 2022-01-14 66.181.164.175

Арай л биш ээ Хөдөлмөрийн сургууль ? Хошин шогийнхон гавяат боллоо одоо төрийн албанд ёстой тэнэг томилгоо

Avatar

Бат 2022-01-14 202.9.46.14

төрийн албаны шалгалт өгчихсөн, гадаадын хоёр гурван хэл мэддэг залуус ажил олдохгүй байхад алиа салбадай төрийн албанд арын хаалгаар очиж байдаг, энэ шударга ёс мөн үү

Avatar

Зочин 2022-01-14 192.82.68.12

2 3 хэлтэй бол хувийн сайн компанид ажиллаад яваа, цалин өндөр, илүү их зүйл сурна, өөрийгөө сорь

Avatar

зочин 2022-01-14 67.180.129.0

Энэ хүүхэн, Онон хоёр бол хэцүү л томилгоо байна, энэ лам нь харин болж байнаа

Avatar

Гүэ ээ яахав дээ. 2022-01-14 64.119.17.154

Энэ чинь харин дажгүй томилгоонууд юм биш үү?

Avatar

Badarch ah ni 2022-01-14 192.82.76.77

Энэ ажилд онон томдох байх гэхдээ аглуу бооёо хоёрыг цуг тавихгүй энэ УИХ яаж байгаа юм бол до тэгвэл ажил шуурхай урагштай явна шүү дэ !!

Avatar

Судлаач 2022-01-14 103.26.194.152

Энэ нэг хүүхэн нь Хөдөлмөрийн дээд сургууль гэж орон сууцны дунд байдаг нэг амбаарыг төгссөн гэнэ ээ хэ хэ. Имй л ор хөнжлийн томилгоо хийгдэж байна даа. Чааваас . Энэ хүүхнээс бусад нь яахав бас алаг цоогтой юм байна

Avatar

Зочин 2022-01-14 192.82.68.12

Хөдөлмөрийн дээд сургууль их сайн сургууль байсан шүү. Бас Австралид магистр хийсэн хэлтэй устай хүн байна шд

Avatar

Oyu. 2022-01-14 150.129.143.169

Javzandorj gej zaluu bol tun, nuruutai zov hun bna le. Bolj de, neg ni ch gesen iim hun bdag. Istanbuliin ongotsnii buudal deer saihan setgeleer tusalsan. Amjilt husye.

Avatar

Дэмжигч 2022-01-14 202.126.89.90

Украйний хошин жүжигчин еронхийлөгч болж чадсан юм мацаад байгаарй оноон

Avatar

Зочин 2022-01-14 202.9.47.55

Алиа салбадай албан тушаалд томилогддог цөвүүн цаг ирждээ

Avatar

Зочин 2022-01-14 213.87.132.78

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

MGL 2022-01-14 103.229.121.70

Галааридыг Ононгоор сольж. Бурханаа хөөж чөтгөрийг оруулж

Avatar

УИХ ИЧЭЭЧ 2022-01-14 64.119.25.232

УИХ ИЧИГ ИЧИГ

Avatar

Bav 2022-01-14 66.181.161.85

Un shar huvalz ve

Avatar

Badarch taxar 2022-01-14 192.82.76.77

Энэ ажилд Онон томдох байх оо !

Avatar

Зочин 2022-01-14 66.181.176.52

Гошин шог нохой долоо

Avatar

зочин 2022-01-14 66.181.176.52

Гошин шог нохой долоо

Avatar

Зочин 2022-01-14 202.9.40.42

Өө амар амар. Тарийн Албаны Зөвлөл дотроосоо л бие биенээ томилоод байдаг. Цус ойртолт. Ямарч ахиц дэвшил гарахгүй. төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж тэдний өмнөөс дуугарна гэж санахын ч хэрэггүй. Бас нэг ялааны алуур ккк

Avatar

зочин 2022-01-14 202.9.46.14

алиа салбадай төрийн албанд томилогддог, төрийн албаны шалгалт өгсөн мэдлэг боловсролтой залуус хаягддаг ийм л цаг ирж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж