Их Британи дахь Хятадын тагнуулын нууц авлигууд илэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.15-нд нийтлэгдсэн

Их Британи дахь Хятадын тагнуулын нууц авлигууд илэрчээ

Их Британи дахь Хятадын тагнуулын нууц авлигууд илэрчээ

Их Британи дахь Хятадын тагнуулын нууц авлигууд өнгөрсөн шөнө ил болжээ. Тус улсын тагнуулын албаныхан судалж, 58 настай хуульч Кристин Лигийн эсрэг парламентын гишүүдэд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргажээ. Тэрбээр хэд хэдэн улстөрчдөд нөлөөлөхийг оролдож, "Их Британийн засаг захиргааны дээд төвтэй" хүчтэй холбоо тогтоож чадсан гэж аюулгүй байдлын эх сурвалж хэлэв.

Парламентын гишүүдэд илгээсэн анхааруулах бичигт түүнийг мөн  "Хятадын Коммунист намын нэрийн өмнөөс улс төрд хөндлөнгөөс оролцсон үйл ажиллагааг" аюулгүй байдлын алба олон жилийн турш нууцаар хянаж байсан гэжээ.  Баруун Мидлендээс хоёр удаа хүнтэй гэрлэсэн, хоёр хүүхдийн ээж 2005 оноос хойш Хөдөлмөрийн намд 670 мянган фунт стерлингийн хандив өгч, төрсөн  хүүгээ засгийн газарт ажилд оруулсан байна. Мөн  Брент Норт парламентын гишүүн болон  Барри Гардинер нарт  600 мянга гаруй фунт стерлинг хандивласан нь тогтоогджээ.

Аюулгүй байдлын онцгой дуулианы үеэр Коммунист төлөөлөгчийг 2019 онд Даунинг-стритэд угтан авч, Хятадтай сайн харилцаа тогтооход оруулсан хувь нэмрийг нь үнэлж тухайн үеийн Ерөнхий сайд Тереза Мэй шагнал гардуулж байжээ. Ли 2010 онд Хятадаас  ирсэн бизнесийн  цорын ганц хятад гишүүн байсны хувьд Дэвид Кэмерон ерөнхий сайд байхдаа түүнтэй ойр дотно харилцаатай байв. Вестминстерийн бүх парламентын гишүүд болон үе тэнгийнхэндээ илгээсэн сэрэмжлүүлгийн дагуу тэрбээр Хятад, Хонг Конгийн улстөрчдийн нэрийн өмнөөс ажиллаж буй болон УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүст далд мөнгөн туслалцаа өгсөн нь тогтоогджээ.

Хятадын нэрийн өмнөөс 2005 оноос хойш тэрбээр Хөдөлмөрийн байгууллагад их хэмжээний хандив өргөсөн. Их Британи дахь  намдаа 670 мянган фунт стерлинг өгчээ. Тэрбээр ихэнхдээ Жереми Корбины холбоотон ноён Гардинерт бараг бүгдийг нь боловсон хүчний зардалд зориулж байна гэж өгдөг байв. Мөн Хятадын Либерал ардчилсан намын  тухайн үеийн Сомертон, Фромд нэр дэвшиж байсан Сара Ёнгийг дэмжих оройн зоогийг ивээн тэтгэхэд тусалсан байна. Тэрбээр энэ мэтчилэн их хэмжээний мөнгийг нам, төрийн өндөрлөгүүдэд хандив нэрээр өгдөг байснаар тагнуулын хороонд сэжиг авхуулж, баригджээ. Түүний өгсөн мөнгөний утга бүр Хятадын зүгээс гэх тодотголтой байдаг аж.

Эх сурвалж: Daily News 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж