1,200,615 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

1,200,615 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,713,008,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,200,615 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Даваанбулаг" ХК (DBL +14.99%), "Дархан хөвөн" ХК (DAH +13.33%) болон "Би Ди Сек" ХК (BDS +9.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.80%), "Ард даатгал" ХК (AIC -14.17%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.08%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 53,159 ширхэг нэгж эрхийг 16,044,483 төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,800 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

Энэ өдөр компанийн багцын арилжаанд нийт 151,516 ширхэг үнэт цаасыг 250,001,400 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.36% хувиар буурч 42770.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,852,024,054,089 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж