“Оюуны үдийн цай” хөтөлбөр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Оюуны үдийн цай” хөтөлбөр үргэлжилж байна

Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, YARD ТББ, Бодлогын Мэтгэлцээний Холбоо хамтран хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжин, улс оронд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Оюуны Үдийн Цай" хөтөлбөрийг санаачилжээ. Тэд энэхүү хөтөлбөрөө энэ сарын 1-нээс тавдугаар сарын 31-ны хооронд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулах аж. Уг хөтөлбөрийг Дархан-Уул аймагт эхлүүлээд байгаа бөгөөд үүнд "Дархан Түүчээ" ТББ, Хөдөөгийн Хөгжлийн Залуу Элч ТББ-ууд хамтран ажилласан байна. Хөтөлбөр долоо хоног үргэлжилж, 14 ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, 3000 гаруй оюутан залуус хамрагджээ. Мөн энэ үеэр “Дархан нутгийн хөгжилд миний оролцоо” сэдэвт аймгийн аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мягмарсүрэн шалгарч, “Улсын хөгжилд миний оролцоо” сэдэвт 2010 оны улсын аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнд оролцох эрхээр шалгуулжээ.
Хөтөлбөр нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдэд үргэлжилж байгаа ба тун удахгүй Хэнтий аймагт “Үдийн цай”-г түгээхээр зорих гэнэ.

П.Наран 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж