Цагийн ажил хийдэг оюутнууд цалингаа хулхидуулах нь цөөнгүй. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд ажил олгогч нарын бай болжээ. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн насны хувьд дийлэнх нь 13-аас дээш насныхан. Бүгд л сайн дураараа ажиллаж үзсэн гэж ярьж буйн цаана эцэг эх, ар гэрийнхэндээ тусалж дэм болох зорилготой. Харамсалтай нь, тэдний гэр бүлдээ туслах гэсэн сайхан сэтгэлийг ашиг харсан ажил олгогч нар буруугаар ашиглаж, “боолчилж” байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ асуудлаар өнөөдөр /2022.01.14/ “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа” хэлэлцүүлгийг холбогдох албаны хүмүүс өрнүүлж байна.
Судалгаагаар, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл хөвгүүд биеийн хүчний ажил, барилгын салбарт ажилладаг бол охид худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөвгүүд бөгөөд хичээлээсээ хоцорч, улмаар сургуулиа орхих, бас хүсээгүй хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг. Үүний тод жишээ нь, хурдан морь унаач хүүхдүүд. Тэд ар гэрийнхнээсээ хол цаг наргүй ажиллаж, бас уяач нар, тэдний туслахад зодуулж шийтгүүлэх, тааруухан орчинд амьдрах эцэст нь сурч чадахгүй, ямар цалин хэзээ авахаа ч мэдэхгүй эрүүл мэнд, боловсрол, сэтгэлзүйгээрээ хохирдог нь нууц биш. Үүнийг ч судалгаанд оролцсон уяач хүүхдүүд хэлдэг бол уяачид нь хүүхдүүдийг сурах боломжгүй болохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ асуудлаар судлаачийн байр суурийг сонирхов.
ЦОВОО СЭРГЭЛЭН ХҮҮХДҮҮДИЙГ УНААЧ БОЛГОДОГ
Хуульч, судлаач Г.ТҮВШИНЖАРГАЛ:
-Улсын хэмжээнд 2011 оноос хойш хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хийгээгүй. Бидний хувьд тандалт судалгаа явуулж, аль болох олон хүүхэд хамруулахыг хичээсэн. Судалгаанд оролцсон 1600 хүүхдийн 28 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дунд 15-аас дээш насны хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх нь илүү давамгайлж байгаа юм. Гэхдээ 11 настайгаасаа цалинтай хөдөлмөр эрхэлж байна. Үүний зэрэгцээ гэрийнхээ ажлыг давхар хийхээр сургуулиас завсардах, нийгмийн амьдралд оролцох, хүүхдэд зориулсан аливаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна.
Хөвгүүдийн хувьд биеийн хүчний ажил хийснээс болж бэртэж гэмтэх эрүүл мэндээрээ хохирох нь нийтлэг. Охидын тухайд үйлчилгээний чиглэлд баар, ресторанд шөнийн цагаар ажиллах нь их байна. Улмаар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх нь ч ажиглагдаж байгаа юм.
Хүүхдүүдийн хувьд өмнө нь ажил хийж үзээгүй, хүнтэй харьцах ур чадвар бага учраас ажлын байран дээр хохирсон ч хаана, хэнд хандахаа мэддэггүй. Цалингаа аваагүй бэртэж гэмтсэн, барилгаас унаж нас барсан тохиолдол ч бий. Охидын хувьд бэлгийн мөлжлөгт өртөж, биеэ үнэлдэг болсон асуудал ч бий. Түүнчлэн судалгаагаар, хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг тусад нь бүлгээр ангилж судалсан.
Унаач хүүхдүүд цаг наргүй ажилладаг, ажлын бус цагаар төрсөн өдрөө тэмдэглэхдээ пиво уух зэргээр насанд хүрэгчдийг дуурайх тал ажиглагдсан. Хамгийн гол асуудал нь, цалин хөлс тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, гэрээсээ хол амьдарч байгаа учраас бусдад дээрэлхүүлэх нь нийтлэг байна.
Ялангуяа уяач, уяачийн туслахад шийтгүүлэх тохиолдол маш их гарсан. Энэ асуудалд хөдөлмөрийн мөлжлөг байгаа эсэх есөн шалгуураас долоо нь байсан. Гэхдээ нэг шинж л илэрч байвал хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг. Атал долоон шинж илэрч байгаа нь нэлээн хүнд асуудал. Хүүхдийг гэр бүлээс нь хол, тааруу орчинд цалингаа өөрөө зарцуулах эрхгүй, цалингийн хэмжээгээ мэдэх эрхгүй байгаа нь “боолчлол”-ын шинжтэй байгаа юм.
Судалгааны хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, багш нартай уулзахад “Цовоо сэргэлэн хүүхдүүдийг унаач болгодог. Дараа нь унаач болсон хүүхдүүд хичээлээсээ хоцрох, шалгалтын үеэр багш нар нь хүүхдүүдээ гэртээ хонуулдаг байх жишээтэй. Яагаад гэвэл хаврын шалгалттэй зэрэгцэн уяач нар нь хүлээж байдаг, ар гэрийнхэнтэй нь мөнгө өгч тохиролцсон байдаг" гэлээ.
Мөн хүүхдүүдийг хүсээгүй байхад ар гэрийнхний шаардлагаар хогийн цэгт ажиллуулах, гуйлга гуйлгуулах, барилга дээр ажиллуулах зэрэг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг байна. Хүүхдүүдийн хувьд ийм хүнд төрлийн хөдөлмөр эрхлэхийг хүсдэггүйгээ хэлсэн талаар судалгааны тайланд дурджээ.
Зочин 2022-01-14 151.38.112.161
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
PEEN 2022-01-14 102.91.5.144
Та гэрлэлтийнхээ хувьд маш том асуудалтай тулгараад байна уу эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу Доктор ОКОС БИД ТАНЫ ХАЙРТАЙГ ЭГЭЭЖ АВЧИРЖ, ГЭРЛИЙГ АВАРЧ, БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ЭМЧИЛГЭЭД ТУСЛАХ болно
Түүнтэй +2348134156715 өөрийн Via whatsap дугаараар холбогдоно уу
okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
gg 2022-01-14 64.119.22.176
hvvhed chinii tejeewer amitan bish shv!!! лалруудаа хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй бол битгий гарга мэдүү. tiim haihramjgui baij etseg eh gej duuduulhaasaa icheech taanar
Zochin 2022-01-14 174.212.212.230
Tejeej xairlaj chaddag ni vr xvvxdeer onor baigaasai! Xurai xurai xurai
Зочин 2022-01-14 192.82.77.58
хүүхдүүдээр боолын хөдөлмөр хийлгэж байгаа бол шууд ажил эрхлэж байгаа лицензийг цуцал, хэдэн төгрөгөөр торгодогоо болиолоороо
Зочин 2022-01-14 213.87.132.78
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-14 72.196.192.250
Mongol hvvhed mori unahaaraa bool boldogiimuu ?! Teneg ni dendsen har yumnuud ta nar bolioroi !!! Chai geh yamaagvi, chav geh nohoigvi guilagachinguud baragtai l baigaarai.
Монгол улсын иргэн 2022-01-14 202.9.46.159
Төр засаггүй улс оронд хүний эрх яриад ч яах вэ дээ. Монголын бас нэг гутамшиг бол энэ шуналтай уяач, бөхчүүд шүү дээ. Энэ хэдэн шуналтай юмнуудад мөнгөнөөс өөр бодох зүйл байхгүй шүү дээ. Хүний хүүхдийг мориноосоо дор үзэж байгаа адгуус шүү дээ эд нар чинь
ҮНЭН 2022-01-14 66.181.178.89
УНААЧ ГЭДЭГ НЬ УГААСАА БООЛ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ
suck my dick 2022-01-14 64.119.22.176
chamaig bolchloh ymsan yg haant zasaglaliin veinh shig nohoishig tejeej bgad daraa ni alj deer chin sheeh baisan biz, magadgui chi gonginoh bh heliig chin tairaad gadsand hvleed niitiin omno tashuurdaj bah havaa hangadag bh, yg chamshig 21 zuun garchaad bhad zerleg balmad heveeree ene vzegdel bsan2 bas chamd tiim ym tohioldoosoi yg tanai udmiinhan shig