Казахстан дахь энхийг сахиулагчид нутаг буцав

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Казахстан дахь энхийг сахиулагчид нутаг буцав

Казахстан дахь энхийг сахиулагчид нутаг буцав

Казахстаны жагсаалыг тарааж, тайван байдлыг тогтоох журмаар очсон Хамтын аюулгүй баaдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулагчид эх орнууд руугаа буцав. Энхийг сахиулагчид Алматы хотын нисэх буудлаас нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Оросын агаарын хүчний онгоцоор буцсан.

Тажикстан улсын цэргийн алба хаагчид ОХУ-ын нэг "Ил-76" онгоцонд сууж, Казахстаны цэргийн боловсролын сургуульд суралцаж буй курсантуудаа авч явав. Арменийн цэргийн анги нэгтгэлүүд автомашин, бие бүрэлдэхүүнээ Оросын Агаарын сансрын хүчний гурван тээврийн онгоцонд ачиж, Алматы нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Киргизийн энхийг сахиулагчид өөрсдийн харуул хамгаалалттай "Алматы ДЦС-2"-ын нутаг дэвсгэрээс автомашины цуваагаар хөдөлсөн. Тэд Киргизийн хил хүртэл 250 орчим километр зам туулна. Оросын энхийг сахиулагчид хэсэгчлэн агаарын хүчний онгоцоор буцаж байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж