Европын газрын доорх хийн агуулах (UGS) дахь байгалийн хийн дүүргэлт 50 хувиас доош буурсан гэж Европын хийн дэд бүтцээс (GIE) мэдээлэв. Энэ нь 2011 оноос хойших мониторингийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт юм.
Европын газрын доорх хийн агуулахаас нэгдүгээр сарын 12-нд 814.66 сая шоо метр хий татсан бол 22.64 сая шоо метр хий шахжээ. Тиймээс тус агуулах ердөө 49.33 хувийн дүүргэлттэй байна. Харин Европын орнуудын нийт хадгалсан хийн хувь 53.26 сая шоо метр байгаа нь өнгөрсөн жилийнхээс 17.7 сая шоо метрээр бага үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ АНУ-аас Европ руу шингэрүүлсэн хий тээвэрлэдэг танкуудын нөөц нэмэгдэж байгаатай холбогдуулан LNG терминалуудаас Европын хийн тээврийн системд хийн урсгал нэмэгдэж байна. Тэд энэ улиралд дээд амжилт тогтоож, өдөрт 360-380 сая шоо метр шингэрүүлсэн хий олборлож буй юм. Европын агуулах дахь LNG-ийн нөөц мөн өнгөрсөн оныхоос 25 хувиар, сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс 15 хувиар их байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ