Шүүгчдийн хүсэлтийн дагуу сахилгын хорооны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн хүсэлтийн дагуу сахилгын хорооны хурал хойшлов

Шүүгчдийн хүсэлтийн дагуу сахилгын хорооны хурал хойшлов

Шүүхийн сахилгын хорооны анхны хуралдаан өнөөдөр /2022.01.14/ 13.30 цагт эхлэв. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй Д.Отгонбаатарын хурал хойшлуулах хүсэлтийг хүлээж авсангүй. Харин хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлууллаа.

Шүүхийн сахилгын хороогоор тус асуудлыг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хэлэлцэхээр боллоо.

Хэргийг сануулбал, өнгөрсөн онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны хуралд шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар биечлэн оролцсон бол Д.Отгонбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт тавив. Үүнийг харгалзаж, батлан даагч болон оролцогчоос гаргасан хүсэлт болоод өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, бүрэлдэхүүн хянан үзэх шаардлагатай байгаа тул дахин нийт гурван удаа түр завсарлаж, ийнхүү хурал хойшиллоо.


ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн сахилгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.14/ 13.30 цагт эхлэв. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцэж байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын бичлэг цацагдсан билээ. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж