Цахим сүлжээний Гоо үзэсгэлэн ба Араатан

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Цахим сүлжээний Гоо үзэсгэлэн ба Араатан

Цахим сүлжээний Гоо үзэсгэлэн ба Араатан

Ихэнх цахим сүлжээ дээр тулгуурласан кинонууд үүний хар бараан, нийгэмд үзүүлэх сөрөг тусгалыг харуулж өгсөн байдаг. Интернэт сүлжээнд донтсоноор дан ганц дэлгэцийн хамааралтай бус, нарцисизм зан, сэтгэл гутрал, бусдаас өөрийгөө илүүд бус үзэх болон хүний сэтгэлзүйн бүх тусгалд нөлөөлж болдгийг хэд хэдэн сөрөг өнцгөөр гаргах уран бүтээлүүд нэлээд бий.

Японы аниме бүтээгч Маморү Хосода интернэт орчны сайхан, сайхан бусыг  үзүүлэх аялалд гараад, “Belle”-ийг санаачилжээ. Хосода бидний дижитал ертөнцтэй харилцах талаар өөдрөг үзэл гаргасныг АНУ-д нээлтээ хийсэн түүний хамгийн сүүлийн уран сайхны "Belle"-ээс тод харж болно.

Дижитал эрин зуунд зориулсан Гоо үзэсгэлэн ба Араатан хоёрын ремикст эцгийнхээ хамт Японы хөдөө нутагт амьдардаг, өсвөр насны охин Сүзүгийн уй гашууг харуулдаг. Улмаар зарим талаараа хөндий болсон охиныхоо сэтгэл зүйг үл ойлгох эцгийн тухай гарах юм. Гэхдээ дан үйл явдал бус, хүний сэтгэлийн гүнийг олж харах учиртай.

Бодит ертөнц дээр уй гашууд автсан сэтгэл гутралтай Сузу үнэн хэрэгтээ цахим орчинд алдартай гоо үзэсгэлэн болсон байдаг. Өөрийн гадаад үзэмжид итгэлгүй Сузу хэрхэн бардам, биеэ даасан нэгэн дотор нь нуугдаж буйг мэдэрнэ. Сүзү цахим сүлжээнд алдартай тул өөрийн адилаа хайх бөгөөд Араатантай учирдаг. Тэдний дотно харилцаа хэрхэн хөгжиж, хэрхэн гадаад ертөнцтэй харилцах хандлага нь өөрчлөгдөхийг энэ уран бүтээл үзүүлнэ. Гэхдээ үзэгчдийн төсөөлсөн шиг Гоо үзэсгэлэн ба Араатан биш гэж баттай тэмдэглэх хэрэгтэй. Тэдний учрал хамаагүй өөр түүхийг өгүүлнэ.

Ер нь XXI зууны хүн гэдэг гадна гэхээс дотоод ертөнцтэй болсон байдаг. Түүгээрээ ч өөрийн сэтгэл болон танин мэдэхүйн замаа олж ядсаар хэн ч биш болох талтай. Зөв замаар явсан гэж бодох ч үнэн хэрэгтээ хавцлын ирмэгт тулсанаа анзаардаггүй. Гэвч хавцлаас унах тэрхэн богино хугацааны агаарын жингүйдэл тайван байдал олгоно. Интернэт цахим сүлжээ жингүйдэхтэй адилхан гэдгийг тус киногоор мэдэж болох юм.

Эх сурвалж: BBC CULTURE 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж