"Зөөвөрлөгдөх тохиолдлоос илүү дотоодын кластерт анхаарна" | News.MN

"Зөөвөрлөгдөх тохиолдлоос илүү дотоодын кластерт анхаарна"

"Зөөвөрлөгдөх тохиолдлоос илүү дотоодын кластерт анхаарна"

"Зөөвөрлөгдөх тохиолдлоос илүү дотоодын кластерт анхаарна"
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас омикрон хувилбар өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Олон улсад болон дотоодод хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүн ч үүнийг баталж буй юм. Тус эрсдэлийн үнэлгээтэй холбоотой цаашид ямар зохицуулалт хийх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас тодрууллаа.

-Эрсдэлийн үнэлгээгээр шинэ хувилбарын үед авч хэрэгжүүлэх зохицуулалт болоод журмыг заавал өөрчлөх шаардлагатай гэсэн үг үү?

-Хоёр хоногийн өмнө салбар хоорондын 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийсэн. Үүнд 15 байгууллага оролцсон бөгөөд нийт магадлалын 19, үр дагаврын 20 шалгуураар үнэлсэн. Ингэхэд маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарсан. Тиймээс энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ, ХӨСҮТ цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ салбар, чиглэл бүрээр тодорхойлон гаргахаас өөр аргагүй. Халдварын тохиолдол өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Дотоодод омикрон хувилбар оношлогдож, сэжигтэй кластер өвчлөл бүртгэгдэж байгаа учраас заавал хувилбар тодорхойлох шаардлагатай.

Хувилбар тодорхойлох шинжилгээ хийснээр нэг талаар нийт халдварын тохиолдолд хэчнээн хувийг шинэ хувилбар эзэлж байгааг тодорхойлно. Хоёрдугаарт, эрсдэлийн үнэлгээгхийх болоод хариу арга хэмжээ авахад шаардлагатай учир өндөр өртөг бүхий сорьцын шинжилгээ хийж байна. Тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан журам боловсруулж, арга хэмжээ авах нь зөв учир омикрон болон бусад хувилбарын үед ч судалгаа, шинжилгээ хийгдэж, хариу арга хэмжээ өөрчлөгдөнө.

-Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсээр байхад гадаадаас ирэх иргэдэд тавих хяналтыг сулруулсны учир юу вэ?

-Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байлаа. Энэ хүрээнд гадаадаас ирэх иргэдийг гурав хоног зочид буудалд тусгаарлах шийдвэр гаргасан. Тухайн үед дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй байсан учраас хилийн хяналтыг чанга тавьж байсан. Харин одоо бол дотоодод тэр дундаа улсын хэмжээнд кластер бүхий халдварын тархалт дээр анхаарах нь зөв гэж үзэж байна.

Учир нь нэгэнт дотоодод халдвар батлагдсан болохоор тархалтыг саармагжуулах, хүрээг тэлэхээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Ингэж байж нийт хүн амыг өвчлөх эрсдэлээс сэргийлнэ.

Хариу арга хэмжээний дарааллыг тандалт, сэргийлэлтийн чиглэлийн хариу арга хэмжээнүүд, дархлаа сэргээх нэмэлт тун буюу III, IV тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ гэсэн дараалалтай болгон өөрчлөхөөр болсон. Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Иймд дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлт бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүйгээр барих чиглэл рүү илүү орно гэсэн үг.

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас иргэд Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Тухайн үед зорилтот бүлгийн 60-70 хувь нь вакцин хийлгэвэл сүргийн дархлаа тогтоно гэж мэдээлж байсан. Өнөөдөр дөрөвдүгээр тунг эхлүүлээд байна.  Монгол Улсад хүн амд сүргийн дархлаа тогтсон уу?

-Вакцины дараах дархлаа тогтоц ямар түвшинд байна вэ гэдгийг эсрэг биеийн түвшингээр тодорхойлоод явж байна. Монгол Улсын хувьд хоёрдугаар сарын 23-нд эхний тунг хийж, 2-3 сарын хугацаанд иргэд бүрэн тундаа хамрагдсан. Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4.5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг үзсэн. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн. Наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн. 4.5 сарын дараа буюу одоо дархлаажилтыг дахин үзэхээр эргээд 70 нэгж болж буурсан байна. Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй. Тэгэхгүй бол бүрэн тун хийлгэсэн, сүргийн дархлаа тогтоно гэж үзээд явж болохгүй. Дархлаа тогтоц тодорхой хугацаанд хадгалагдах учир иргэд вакцинаа тухай бүрд нь хийлгэснээр халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-14 151.38.112.161

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

CHIMEG Ulaan 2022-01-14 185.156.44.199

Өдрийн мэнд, би Монголоос ирсэн Чимэг байна, миний бөөрийг 850,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн DR WAYNE venkata эмнэлэгт баярлалаа.
Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу

Avatar

Зочин 2022-01-14 213.87.132.78

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-14 103.14.37.5

Тэр Билэгтсайхан сайхан гэдэг унхиагүй юмаа солиочээ, Сайд нь ч тэр, ХӨСҮТ-ийн захирал нь тэр ийм байхаар яаж өөдлөхөвдээ

Avatar

Зочин 2022-01-14 103.10.21.233

Энэ хүн овоо зөв дугардаг юм шүүдээ гэтэл ажлаа өгсөн нь их гаж тогтолцоотойг харуулж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж