"Рио Тинто" компани "Тесла"-д никель нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

"Рио Тинто" компани "Тесла"-д никель нийлүүлнэ

"Рио Тинто" компани "Тесла"-д никель нийлүүлнэ

"Тесла" компани АНУ-д никель нийлүүлэлтийн анхны гэрээгээ байгуулж, Миннесота дахь “Talon Metals”-ын Тамарак уурхайн төсөлтэй хамтарч байгаагаа мэдэгдэв. Гэрээний дагуу "Тесла" компани зургаан жилийн хугацаанд 75 мянган тонн никель худалдаж авах юм байна. Никелийн үнийг үндэслэн тооцоолоход энэ гэрээ нь 1.5 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна.

Тамарак уурхайгаас гарах аливаа төмөр болон кобальтын дайвар бүтээгдэхүүн ч гэрээний нэг хэсэг юм. Энэхүү уурхай нь одоогоор АНУ-ын никелийн цорын ганц өндөр зэрэглэлийн төсөл бөгөөд “Talon Metals” болон "Рио Тинто"-гийн хамтарсан компани юм.

"Тесла" компани өнгөрсөн оны долдугаар сард Австралийн “BHP” компанитай гэрээ байгуулж, жил бүр 18 мянган тонн никель худалдаж авахаар болжээ. Мөн “New Caledonia’s Prony Resources”-оос 42 мянган тонн металь нийлүүлэх гэрээтэй аж.

Эх сурвалж: MINING

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж