Засгийн газар, Сангийн яамнаас мэдээлснээр, "Шинэ сэргэлтийн бодлого" нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Covid-19-ийн цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын их хурлын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталсан билээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын танилцуулга уулзалт өнөөдөр /2022.01.14/ болж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа, Сангийн яамны Эдийн засаг, бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, Ерөнхий сайдын ажлын албаны судлаач Г.Гантүшиг, эдийн засагч Б.Дөлгөөн, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул болон бусад төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч дараах зургаан хүчин зүйлсийг нэрлэв. Үүнд; боомтын хүчин чадал, аж үйлдвэржилт, байгалийн нөөц, эрчим хүч, хотын төвлөрөл болон төрийн бүтээмж зэрэг орж байгаа юм.
"Шинэ сэргэлтийн бодлого"-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, нэмэг өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологи, блокчейн нэвтрүүлэх, хотын төвлөрлийг бууруулж, орон нутаг, сумдын хөгжлийг дэмжих, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах болон ногоон хөгжлийн дэмжиж, үргэлжлүүлэх зэрэг төслүүд орж байгаа юм.
"Шинэ сэргэлтийн бодлого" батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулжээ. Төсөлд боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, нэмэг өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологи, блокчейн нэвтрүүлэх, хотын төвлөрөлийг бууруулж, орон нутаг, сумдын хөгжлийг дэмжих, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах болон ногоон хөгжлийн дэмжиж, үргэлжлүүлэх зэрэг төслүүд орж байгаа юм. Цаашлаад төрийн албаны давхар , данхар бүтцийг өөрчлөх, авлига, хүнд суртлыг устгахад чиглэн ажиллах талаараа онцлон хэллээ.
Холбоотой мэдээ