Хойд Солонгос 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ

Хойд Солонгос 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ

Хойд Солонгос 2021 онд 400 сая ам.долларын криптовалют хулгайлсныг судлаачид олж тогтоожээ. Үүний ихэнх нь “etherum” койн гэв.

АНУ болон бусад орнуудын хориг арга хэмжээнд өртөж, тусгаарлагдсан Хойд Солонгос улс нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа санхүүгийн байгууллагуудын сүлжээнд нэвтрэн хакердаж, мөнгө хулгайлсаар иржээ. Зөвхөн 2021 онд бус урьд жилүүдэд ч ийм хэрэг гарч байв.

Сүүлийн жилүүдэд тэдгээр хакерууд криптовалютын арилжаа эрхэлдэг компаниудад илүү төвлөрч ажиллах болжээ. Хэрвээ тухайн хакер амжилттай нэвтэрч чадвал криптовалютыг дэлхийн аль ч улс руу хялбархан шилжүүлэх боломжтой.

НҮБ-аас гаргасан судалгаанаас харахад Хойд Солонгос 2019-2020 оны хооронд 316 сая ам.долларын виртуал хөрөнгө хакерджээ. Уг хөрөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө ашигладаг. Өнгөрсөн жилийн хувьд тэд дор хаяж долоон компанийн дотоод сүлжээнд нэвтэрч чадсан байна.

Хойд Солонгост хакерын тусгай баг ажилладаг бөгөөд криптовалют болон холбогдох төслүүдтэй харьцдаг жижиг, дунд компаниуд руу тогтмол халдаж байна гэж кибер аюулгүй байдлын “Kaspersky” компани мэдээлжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж