АНУ: Ажлын байран дээрх вакцины мандатыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

АНУ: Ажлын байран дээрх вакцины мандатыг цуцлав

АНУ: Ажлын байран дээрх вакцины мандатыг цуцлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден томоохон компаниудын ажилтнуудад заавал вакцинд хамрагдах, эсвэл долоо хоног тутам шинжилгээ өгөх шаардлага тавьсан. Энэ шаардлагыг АНУ-ын Дээд шүүх цуцлав.

Энэхүү шаардлага нь Байдены засгийн газрын бүрэн эрхээс хэтэрсэн үйлдэл гэж Дээд шүүхийн шүүгчид дүгнэсэн байна. Вакцины мандат нь засгийн газраас санхүүждэг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан байж болно гэж шүүгчид үзжээ.

Ерөнхийлөгч Жо Байден уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Вакцины мандат нь цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга" гэсэн байр суурьтай байна. Мөн зарим байгууллагууд аль хэдийнэ энэ шаардлагыг биелүүлээд эхэлчихсэн байгаа учир бусад газрууд ч бас нэгдэхийг уриалж байна гэж Байден хэлэв.

АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын хувьд Дээд шүүхийн шийдвэрийг дэмжиж буй бөгөөд вакцины мандат нь алсдаа эдийн засгийг сүйрүүлэх болно гэжээ. Вакцины мандат нь 100-гаас дээш ажилтантай байгууллагуудад хамаарч байсан. Нарийн тооцоолбол, 84 сая орчим ажилчдын асуудал энд яригдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж