Цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед өдөрт 20-40 мянган халдварын тохиолдол бүртгэгдэхийг УОК сануулж буй. Энэ үед 20 мянган ор дэлгэхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5000 ор дэлгээд байгаа аж.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Бид Covid-19-ийн дельта хувилбарын давлагааны оргил үед 20 мянган ор дэлгэж байсан. Тиймээс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн үед 20 мянган ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ хүн бүрийг толгой дараалан хэвтүүлэхгүй. Зорилтот, эрсдэлт бүлгийн өвчтөнүүдийг эрэмбэлэн ангилж, хэвтүүлэн эмчилнэ” гэв.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар таван мянган ор дэлгэжээ. Эрүүл мэндийн яамны дэргэд Ор зохицуулалтын баг ажиллаж байгаа юм. Тус баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээлэл авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж байгаа аж. Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөв.
Холбоотой мэдээ