ЭМЯ: Омикроны нууц үе багассан ч халдварлах чадвар өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Омикроны нууц үе багассан ч халдварлах чадвар өндөр байна

ЭМЯ: Омикроны нууц үе багассан ч халдварлах чадвар өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр Covid-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж буй. Өнөөдөр /2022.01.14/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нар омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлж байгаа зохицуулалт, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-ДЭМБ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 15 сая тохиолдол бүртгэгдээд байна. Генийн дараалал тогтоох нийт шинжилгээний 70 орчим хувь нь омикрон хувилбар байна. Монгол Улсын хувьд өвчлөх хүмүүсийн тоо өндөр байгаа ч дархлаажуулалт сайн байгаа учраас хүндрэл, эрсдэл бага байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Зөөвөрлөгдсөн болон дотоодод омикрон хувилбар батлагдах нь нэмэгдэж байна. Тиймээс бид омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг өөрчилж байна. Өмнө нь хил дээр түлхүү анхаарч байсан бол одоо вакцинжуулалт дээр илүүтэй анхаарч байна. Цаашид голомтлон тархаж байгаа кластер тархалт дээр анхаарч, халдварыг тогтоон барихад анхаарна. Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээ хийж, хоёр хоногийн өмнө дууссан.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд одоогийн байдлаар 20 мянган иргэн хамрагдаад байна. Нэмэлт тунгаа хийлгээд 90 хоносон бол хийх заалт IV тун дээр үйлчилж байна. Насны бүлгийн хувьд 60-аас дээш насныхны идэвх өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж