Жонсон 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр Даунинг гудамжны 10 тоотод болох үдэшлэгт оролцсондоо харамсаж буйгаа Лхагва гаригт илтгэв. Тэрбээр "Тус үдэшлэгийг ажлын арга хэмжээ гэж бодсон" хэмээн олон нийтийн танхимд өөрийгөө өмөөрсөн нь олны дургүйцлийг хүргэх нэг шалтгаан болжээ.
Тус мэдэгдэл нь Жонсон өөрийгөө танхимаар нэг шоолуулах бай болгосн байна. Тэрбээр эцэст нь өөрийн байр, оффисын цэцэрлэгт хүрээлэнд олон арван ажилчин цуглуулж "уух зүйлсээ авчрах" үдэшлэгт оролцсоноо хүлээн зөвшөөрчээ. Энэхүү арга хэмжээ нь засгийн газрын хатуу хөл хорионы үеэр болсон. Тухайн үед гэрээсээ гарахгүй, чухал үед дэлгүүр орох зэрэг хөл хорионы дүрэм мөрдөгдөж байжээ.
Жонсоны хувьд өөрийн нам дотроо хавцлын ирмэгт байгаа ба уучлалт гуйсан мэдэгдэл хийсэн ч Ерөнхий сайдын албан тушаалдаа тогтоож чадахгүй бололтой. Улс төрийн нөлөө бүхий эрхмийн хувьд засгийн газраас гаргасан саналыг эсэргүүцэж буй мэт үйлдэл гаргаснаар нийгмийн итгэлийг алдсан гэж элитүүд үзэж байна. Мөн Консерватив намаас илүү Хөдөлмөрийн намыг иргэд илүү үнэлэх болсноор Жонсон намынхаа итгэл үнэмшлийг алдлаа.
Эх сурвалж: BBC NEWS
Зочин 2022-01-14 103.1.212.197
Энэ нээрээ мөн алиа нөхөр шүү!
Зочин 2022-01-14 213.87.132.78
) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-14 202.131.225.150
Манай ХААД хөл хорионы үед Жонсоноос дутуугүй арга хэмжээ зохиож , НУА-даа долигносон гэжуугаа.
Хотын уугуул иргэн 2022-01-14 150.129.140.249
Ийм л сэтгэцийн өөрчлөлттэй нөхөд Барууны орнуудыг удирдаж байгаа нь цааш цаашдаа дэлхий нийтийг ямарч аюулд хүргэж болно. Аймшигтай.
Зочин 2022-01-14 103.1.212.197
Трамп гуай бас ялгаагүй л байсан шүү дээ? Эрүүл өвчтөй нь мэдэгдэхгүй, галзуу.
Зочин 2022-01-14 202.9.40.52
Танай Монголд бүр аймаар! сэтгэцийн өвчтэй хүмүүсээ толгой дээрээ гарчихсан байгаа биз дээ!