Жонсон өөрийгөө танхимаар нэг шоолуулах бай болгов

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Жонсон өөрийгөө танхимаар нэг шоолуулах бай болгов

Жонсон өөрийгөө танхимаар нэг шоолуулах бай болгов

Жонсон 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр Даунинг гудамжны 10 тоотод болох үдэшлэгт оролцсондоо харамсаж буйгаа Лхагва гаригт илтгэв. Тэрбээр "Тус үдэшлэгийг ажлын арга хэмжээ гэж бодсон" хэмээн олон нийтийн танхимд өөрийгөө өмөөрсөн нь олны дургүйцлийг хүргэх нэг шалтгаан болжээ.

Тус мэдэгдэл нь Жонсон өөрийгөө танхимаар нэг шоолуулах бай болгосн байна. Тэрбээр эцэст нь өөрийн байр, оффисын цэцэрлэгт хүрээлэнд олон арван ажилчин цуглуулж "уух зүйлсээ авчрах" үдэшлэгт оролцсоноо хүлээн зөвшөөрчээ. Энэхүү арга хэмжээ нь засгийн газрын хатуу хөл хорионы  үеэр болсон. Тухайн үед гэрээсээ гарахгүй, чухал үед дэлгүүр орох зэрэг хөл хорионы дүрэм мөрдөгдөж байжээ.

Жонсоны хувьд өөрийн нам дотроо хавцлын ирмэгт байгаа ба уучлалт гуйсан мэдэгдэл хийсэн ч Ерөнхий сайдын албан тушаалдаа тогтоож чадахгүй бололтой. Улс төрийн нөлөө бүхий эрхмийн хувьд засгийн газраас гаргасан саналыг эсэргүүцэж буй мэт үйлдэл гаргаснаар нийгмийн итгэлийг алдсан гэж элитүүд үзэж байна. Мөн Консерватив намаас илүү Хөдөлмөрийн намыг иргэд илүү үнэлэх болсноор Жонсон намынхаа итгэл үнэмшлийг алдлаа.

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж