Хятадын эрх баригч Коммунист намд ажилладаг байж болзошгүй нэгэн эмэгтэй Их Британийн парламентын ордонд нэвтэрсэн гэж Их Британийн дотоодын тагнуулын албанаас мэдээлжээ.
Нийтийн танхимын төлөөлөгч Линдсей Хойл Пүрэв гаригт парламентын гишүүдэд хүргүүлсэн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан байна. Тодруулбал, Хятадын тагнуулч гэх тус эмэгтэй Коммунист намын нэрийн өмнөөс улс төрд хөндлөнгөөс оролцсон болохыг Их Британийн “MI5” тагнуулын албанаас олж тогтоожээ.
Хятад иргэн хууль тогтоогчидтой харилцаж байсан тухай түүний мэдэгдэлд бичсэн аж. Тус эмэгтэй Хонгконг, Хятадад амьдардаг гадаадын иргэдийн нэрийн өмнөөс парламентын гишүүн болох хүсэлтэй хүмүүст санхүүгийн хандив өргөх үйл ажиллагааг дэмжиж ажилласан гэжээ. Улмаар түүнийг албадан нутаг буцааж, Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газраас энэ хэргийн талаар Нийтийн танхимд мэдэгдэл хийхийг Консерватив намын удирдагч асан Данкан Смит хүсчээ.
Хятад, Орос хоёр улсын аль аль нь арилжааны нууц мэдээлэл, оюуны өмчийг хулгайлж, дотоодын улс төрд хөндлөнгөөс оролцож, ташаа мэдээлэл цацахыг эрмэлзсээр ирсэн гэж “MI5” тагнуулын алба мэдэгдэв.
Их Британи 2021 оны хоёрдугаар сард Хятадын гурван тагнуулчийг хөөсөн. “MI5”-ын мэдээлснээр, тэд өөрсдийгөө сэтгүүлчийн дүрд хувиргасан боловч үнэндээ Хятадын Төрийн аюулгүй байдлын яаманд ажилладаг байжээ. Одоогоор Хятадын тал энэ асуудлаар тодорхой хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж: ALJAZEERA
Зочин 2022-01-14 150.129.143.252
Нямка яасан х*******н тагнуулд элссэн гээд байсан юу болсон бэ
Зочин 2022-01-14 202.126.90.9
Манайд дэндүү олон гар хөлүүд байгаа. Яана даа яана.
Зочин 2022-01-14 213.87.132.78
))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-14 202.9.46.105
Манайд маш их вирус хятадын тагнуул туршуул золбин хужаанууд байгаа учраас Монгол урагшлахгvй байна.
Зочин 2022-01-14 43.242.242.67
парламентын ордонд сууж баЙгаа байх аа
эрдэнээ 2022-01-14 202.9.46.15
их хуралд их олон х***а тагнуул байгаа
Зочин 2022-01-14 202.126.88.178
Тоолж баршгүй олон тагнуулыг толгой дараалан дээш дэвшүүлье
zochin 2022-01-14 202.21.100.210
Манайд маш их тагнуул үүрэлсэн учраас хөгжихгүй байна.
Зочин 2022-01-14 103.50.206.95
Британийн эзэнт гүрэн дэлхийн түүхэнд хамгийн харгис, олон сая хүний аминд хүрсэн гүрэн дээ. Бид британий ч талд орох ёсгүй, Хятадын ч талд орох ёсгүй. Өөрт ашигтайгаа дагах хэрэгтэй.
Зочин 2022-01-14 103.212.118.134
news.mn өөрсдөө гадныхан үйлчилдэг байх магадлалтай.
Зочин 2022-01-14 139.5.218.144
Сэтгүүлч нар ноотой. Монголд маш олон хятадын тагнуул бий.