Хоёр улсын дундын бүс дэх тэг цэгээс Замын-Үүд дэх "Бүс нутгийн ложистикийн төв"-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах бэлтгэл ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН хангаж бэлэн болгоод байна. Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Тэг цэг дээрх чингэлгийг гурав дахь хоног дээрээ амжилттай татаж байгаа аж.
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.
Нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Харин энэ сарын 12-ны өдөр 60 чингэлэг бараа татан авсан байна.
Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Ингэснээр нийт 241 чингэлгийн татан авалт хийгээд байна.
Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд тэг цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.
Зочин 2022-01-14 213.87.132.78
** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
PEEN 2022-01-14 197.211.58.121
Тэнд хэн нэгэнд түүний тусламж хэрэгтэй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та гэрлэлтийн хувьд маш том асуудалтай тулгараад байна уу, эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу, Доктор Окос бид танд хайртай хүнээ торгох, хайртаа эргүүлэн авчрах, гэрлэлтийг чинь авархад туслана.
Тиймээс хэрэв энэ нь үнэхээр бол гэрлэлтээ/харилцаагаа аврахын тулд илүү их хүчин чармайлт гарга
үнэ цэнэтэй. Түүнтэй +2347039201245 whatsap дугаараар холбогдоно уу
түүний Виа
okosherbalhome@gmail.com хаягаар илгэ
Зочин 2022-01-14 139.5.218.144
Босоо удирдлагатай цэргийн хүмүүс л эмх цэгцтэй халдвар хамгааллыг сахиж чадна. Хувийн компани, жолооч тээвирчид чинь яах аргагүй хэвтээ удирдлагатай байх тул халдвар хамгааллыг сахиж чадахгүй байжээ.
Зочин 2022-01-14 66.181.177.65
УБТЗ ХНН чингэлэг татан авалтыг дангаараа зохион байгуулж байгаа мэт мэдээг яахлаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг юм бэ? Тэнд чинь олон байгууллагын олон хүний оролцоо, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл орж байж энэ хэмжээнд хүрч байна. УБТЗ-ынхан нэр хүндийн хойноос хөөцөлдөхөө боливол таарна.
Зочин 2022-01-14 202.21.99.42
Эрээнээс воган явахгүй байгаа юмуу