Үхрийн мах килограмм нь 15-16 мянган төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Үхрийн мах килограмм нь 15-16 мянган төгрөг болжээ

Үхрийн мах килограмм нь 15-16 мянган төгрөг болжээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, 2022 оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм.

Цагаан сарыг өргөн дэлгэр биш ч тэмдэглэж болно гэсэн учраас махны үнэ нэмэгдэж эхэлжээ. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 12000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 9000-11000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ тогтвортой, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор хяналт шалгалтыг сайжруулсан ч үнэд огт анхаарахгүй байгаа аж.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 115-120 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 40-46 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байгаа ажээ.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг нь 8000-9000 төгрөг, цул нь 9000-10000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-10500 төгрөг, цул мах нь 10500-11000 төгрөг,
  • Адууны мах кг нь 9500-10000 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж