Монгол охиныг зодсон солонгос 4 охинд хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Монгол охиныг зодсон солонгос 4 охинд хорих ял оноов

Монгол охиныг зодсон солонгос 4 охинд хорих ял оноов

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн сурагчид зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгт холбогдсон дөрвөн охины гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2022.1.13/ зургаан цагийн турш үргэлжилсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, нөгөө хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.

Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Өмнөд Солонгос улсын үндэсний телевизүүд шударга үнэний талд зогсож өгсний хүчинд уг хэрэг тус улс даяар цацагдаж, Хөх ордон, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор хэрэгт холбогдсон солонгос дөрвөн охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгсөн. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг. Тэгвэл өнөөдөр тус өргөдлийн үр дүнд хэргийг яаралтай шийдвэрлэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд буй.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлсэн. Өргөдлийг албан ёсоор хүлээн авч гомдлыг ийнхүү яаралтай шийдвэрлэжээ.

БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хохирогч юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг ХЭҮК шалгасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж