Alexa вебсайт 2022 оны тавдугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. "Amazon" компанид харьяалагддаг Alexa вебсайт нь 25 жилийн өмнө нээлтээ хийсэн бөгөөд интернэтийн бүх сайтууд руу аялагчдын тоог тооцоолж, маркетинг болон менежментийн туслалцаа, дүн шинжилгээ гаргадаг юм. Цахим сайтуудын үйл ажиллагааны хандалтыг дүгнэж гаргадаг Alexa вебсайтад мөнгө төлснөөр чансаа тодорхойлох жагсаалтад дээгүүр жагсах боломжтой байдаг ажээ.
Гэвч хаах шалтгааны талаар вебсайтаас тодорхой мэдээлэл өгөөгүй ч, дүн шинжилгээ гаргахдаа хэд хэдэн алдаа гаргадаг байснаас үүдэлтэй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ALEXA.COM
Холбоотой мэдээ