НҮБ-аас Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

НҮБ-аас Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлнэ

НҮБ-аас Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлнэ

Covid-19 цар тахлын улмаас Хойд Солонгос хоёр жил хилээ хаалттай байлгасны эцэст зарим нэг хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авч эхэллээ. Хоол хүнс зэрэг нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хаалттай хэвээр байгаа энэ цаг үед НҮБ-аас ийн тусламж үзүүлэхээр болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан хоол тэжээл болон сүрьеэгийн эмчилгээнд зориулсан эм тарианы хангамж бүхий тусламжийн ачааг Хойд Солонгос руу илгээлээ.

Тусламжийн ачааны эхний ээлжийг Нампо боомт дээр халдваргүйжүүлж, засгийн газрын түгээлтийн цэгүүдэд хүргүүлсэн байна. Цааш нь эрүүл мэнд, хүнсний байгууллагуудад хуваарилна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Кэролин Дэн Дак хэлжээ.

Хойд Солонгост Covid-19-ийн нэг ч тохиолдол илрээгүй хэдий ч тархалтын эсрэг хатуу арга хэмжээ аваад байгаа билээ. Тус улс нь 2020 онд цар тахал дөнгөж гарснаас хойш хилээ хааж, дотоодын аялал жуулчлалыг хязгаарласан. Цар тахлын хоригуудаас шалтгаалж эмзэг давхаргын олон иргэн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж НҮБ-ын Хойд Солонгос дахь хүний эрхийн тусгай илтгэгч хэлжээ.

Анх хилийн хорио тогтоосноос нь хойш Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тус улсад хүнсний хангамж илгээсээр байсан бөгөөд маш цөөн тооны хангамжийг л хүлээж авчээ. Хамгийн сүүлийн хангамж 2021 оны гуравдугаар сард ирсэн байна.

Түүнчлэн ДЭМБ-аас өнгөрсөн оны аравдугаар сард хүмүүнлэгийн тусламж илгээсэн ч Нампо боомт дээр хорио цээрийн дэглэмд орсон аж. Одоо тэдгээр тусламжийн бүтээгдэхүүн хаана байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх хүсэлтэд ДЭМБ хариу ирүүлээгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж